Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр товлогдлоо.
Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг танилцуулна.
Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Дээд шүүхэд Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхийг олгосон байдаг