Дэлхийн банкны “Стар нэгж”-ээс санаачлан Цагдаа, Прокурорын байгууллага болон Авлигатай тэмцэх газрын алба хаагч нарт энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд "Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны 7 алба хаагч хамрагдаж байна. Сургалтаар практик ажиллагаа дээр суурилсан бодит хэрэг, санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц гаргах, цаг хугацааны тойм боловсруулах зэрэг дасгал ажлуудыг хийхийн зэрэгцээ хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээ, мэдээлэл цуглуулахад нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн талаар мэдлэг олгох юм.