Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран криминологи судалгаа хийх ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү судалгааны хүрээнд Баян-Өлгий аймагт сүүлийн 5 жилийн байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах юм. Эл ажилд Монголын Криминологичдын холбооны судлаач, орон нутгийн шүүх, прокурор, цагдаагийн газрууд хамтран оролцох ажээ.
Монголын Криминологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг судалгааны ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор тус аймгийн прокурорын газрын прокуроруудад “Их өгөгдлийг цуглуулах, боловсруулах, анализ хийх арга зүй, инноваци нэвтрүүлэх арга зам”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зарим онцлог зохицуулалт” сэдвээр сургалт хийсэн байна.