АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний дэглэмээ сулруулсан шийдвэрээ цуцлав. Тодруулбал, уг шийдвэр нь тус улсад атомыг энхийн замаар хөгжүүлэх чиглэлээр бусад улсаас, тэр дундаа Оросоос тусламж авах, баяжуулсан ураны нөөцөө нэмэгдүүлэх боломж олгосон байжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгдэв.
Төрийн департаментын эл шийдвэр нь Иран улс цөмийн салбарт хүлээсэн үүргээ хурдан хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж. Австрийн нийслэлд болж буй, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээ үр дүнгүй болсон ч энэ удаагийн шийдвэр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах гэнэ.