Израилын Ерөнхийлөгч Ицхак Херцог түүхэнд анх удаа АНЭУ-ын захирагч, Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Заид Аль Нахайяны урилгаар тус улсад айлчилж байна. 2020 оны есдүгээр сард Вашингтонд Израилийн тал АНУ-ын идэвхтэй зуучлалаар АНЭУ, Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох баримт бичигт гарын үсэг зурснаар ингэж айлчлах түүхэн боломж нээгдсэн юм. Үүний өмнө Израил Арабын орнуудаас зөвхөн Египет, Иордантай дипломат харилцаатай байжээ. “Би бүс нутгийнхаа энхийн илгээлтийг тээж явна. Энх тайван байдал тус бүс нутгийн ард түмний сайн сайхны төлөөх хөгжил цэцэглэлт, дэвшил, өсөлтийг авчирна” гэж И.Херцог мэдэгдсэн байна.