АНУ-ын Зүүн эрэгт их хэмжээний цас орж, шуурсны улмаас 5000 орчим нислэгийг цуцалж, 80 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ. Ойрын өдрүүдэд тус бүс нутагт их хэмжээний цас орж, хунгарын өндөр 45 см болж магадгүй гэж цаг уурчид таамаглаж байна. Байгалийн гамшигт үзэгдэл Өмнөд болон Умард Каролинагаас эхэлж, Атлантын далайн эрэг дагуу хойш эргэж, Делавэр, Нью-Жерси, Нью-Йорк муж улсыг дайран Шинэ Английн бүс нутгийн Коннектикут, Мэн, Массачусетс, Нью-Хэмпшир, Род-Айленд, Вермонт муж улс руу шилжиж буй аж. Амралтын өдрүүдэд дотоод, гадаадын 5000 орчим нислэгийг цуцалжээ. Массачусетс муж улсад 80 мянга гаруй, Делавэрт дөрвөн мянга орчим хэрэглэгч цахилгаангүй байна. Массачусетс муж улсад том оврын ачааны машинуудыг шулуун замаар зорчихыг хориглож, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг иргэдэд зөвлөжээ.
АНУ-д цаг агаарын таагүй байдал гурван долоо хоног үргэлжилж байна. Энэ сарын эхээр Вашингтон болон хөрш зэргэлдээх Мэрилэнд, Виржиниа мужид цас орсны улмаас эрчим хүч өргөн хүрээг хамарч тасарчээ. Цасан шуурганы улмаас таван хүн амиа алдсан байна.