Польш улс нутаг дэвсгэртээ хууль бус этгээдүүд нэвтрэхийг таслан зогсоохоор Беларусьтай залгаа хил дээр хана босгож эхэлжээ. Хилийн цэргийн албаных нь твиттер хуудсанд мэдээлснээр таван метр өндөр хаалт барих ажлыг хилийн дөрвөн хэсэгт зэрэг хийж байна. Польш, Беларусийн хилийн урт 418 км. Ихэнх нь Буг голын дагуу оршдог. 340 сая еврогийн өртөгтэй, 186 километр урт хана ирэх зургадугаар сард бэлэн болох ёстой. Одоогийн байдлаар уг хилийг хууль бусаар 30 хүн бүлэглэн давахыг оролджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард хэдэн зуун хууль бус цагаачаас бүрдсэн бүлэглэлүүд хил дээр байжээ. Хил дээрх ханыг орчин үеийн хяналтын төхөөрөмжөөр тоноглох гэнэ.
Беларусийн Латви, Литва, Польш улстай залгаа хилийн байдал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд эрс хурцадсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль бус цагаачид Беларусь улсаас Польш руу нэвтрэхийг оролдсон 40 мянга орчим тохиолдол бүртгэгджээ. Жилийн өмнө уг үзүүлэлт ердөө 122 байсан аж.