АНУ-ын Техас муж улсын сүмд гэмт этгээдийн барьцаалсан хүмүүсийг эсэн мэнд чөлөөлжээ. Энэ тухай тус муж улсын захирагч Грэг Эбботт твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ. Сүмд дэлбэрэлт, буун дуу гарсны дараа тэрбээр ийм мэдээлэл өгснийг “Associ¬ated press” агентлаг уламжлав. Хууль сахиулах байгууллагууд барьцааны хүмүүсийг аврах ажиллагааны тухай зарлаагүй, гэмт этгээдийг устгаснаа мэдээлсэн байна. Сүмд хүмүүсийг бараг 12 цаг барьцаалжээ.
ABC телевизийн дамжуулснаар еврейчүүдийн шашны сүмд дөрвөн хүн, тэдний дотор нэг лам барьцаалагдсан юм. Тэднийг терроризмын хэргээр ял шийтгүүлсэн Аафия Сиддикигийн эрэгтэй дүү барьцаалсан гэнэ. 2010 онд Америкийн цэргийн аминд халдсан хэргээр 86 жил хорих ял шийтгүүлсэн, террорист “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдсэн Аафия Техас муж улс дахь Агаарын цэргийн баазад хоригдож буй. Түүнийг гэмт хэрэгтэн мөн, эсэх талаар олон улс маргаантай байдаг.