АНУ хэт их шүүмжлээд байвал БНАСАУ дуунаас хурдан пуужин харвасантай холбоотой байдал хурцдаж болзошгүй гэж ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Константин Асмолов үзэж байна.
Энэ сарын 11-нд Пёньяны харвасан пуужин 1000 км зам туулах чадалтай байсан нь дунд болон ойрын тусгалын заагт хүрсэн нь түгших шалтгаан болж буйг тэрбээр тэмдэглэжээ. “АНУ-аас ямар нэг алхам хийхийг хүлээж ядсаныг умардынхны үйлдэл харуулж байна. Америкчуудыг дайсагнасан бодлогоосоо татгалзвал яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ БНАСАУ байнга мэдэгддэг” гэж К.Асмолов хэллээ.
БНАСАУ энэ сард гурван удаа, хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт галт тэрэгнээс пуужин харваж, туршсанаа мэдэгдсэн. Эхний хоёр туршилтын дараа АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын зургаан иргэнийг үй олноор хөнөөх зэвсэг түгээн дэлгэрүүлэхэд оролцсон хүмүүсийн жагсаалтад оруулсан юм.