Америкийн холимог тулааны Legacy Fighting Alliance холбоонны 117 дахь тэмцээн АНУ-н Калифорни мужийн Пресно хотод зохион байгуулагдлаа. Монгол Улсыг төлөөлж, хилийн 0208 дугаар тусгай салбарын Хилчин спорт хорооны тамирчин, хошууч Д.Батсүмбэрэл 77 кг жинд тулалдаж АНУ-ын тамирчин Emilio Williams-ыг I үед боолт хийж хугацаанаас өмнө яллаа. Манай тамирчин энэ тулаанд ялснаар 8 ялалт 2 ялагдал гэсэн амжилттай болж байна. Хилчин тамирчингийн хувьд Mонголын холимог тулааны MGL-1 холбооны 77 кг жингийн 3 удаагийн аварга, DragonHouse холбооны 77 кг жингийн аваргын бүсийг 2017 онд эзэмшсэн юм.