УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан ч ирц нь хүрээгүй. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16 буюу өнөөдөр 07.00-22.00 цагт зохион байгуулж байна. СЕХ-ноос УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирцийг цаг тутамд цахим хаягаараа дамжуулан мэдээлэх аж. Мөн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирцийг СЕХ-ноос 13.00, 17.00, 21.00 цагт олон нийтэд мэдээлнэ.