Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх, эсэх асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад нэг удаагийн урамшуулал, улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилчдад хоёр сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох талаар УИХ-д төсвийг өргөн барьсан.
Мөн коронавирус халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар ЭМД-ын сангийн өөрчлөлттэй холбоотойгоор цалингаа 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Харин эмч нарын тавьж буй шаардлагын дагуу үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломжгүй. Учир нь 2021 оны улсын төсөвт эмч нарын цалинг нэмэх талаар тусгаагүй. Хэрэв эмч нарын цалинг нэмэхээр болбол улсын төсөвт 1,1 их наяд төгрөг шаардлагатай" гэлээ.