Өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаан болон УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс халдвар илэрч эхлэлээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Сангийн сайд Б.Жавхлангаас халдвар илэрлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, "Миний бие өнгөрөгч долоо хоногт Ковид-19 шинжилгээгээр эерэг гарч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар шинж тэмдэг хөнгөн байна. Амт үнэр хэвийн, биеийн халуун хэвийн. Ямар ч байсан 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил маань цахимаар саадгүй явж байна. Миний хувьд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вероселл вакцины 2 дахь тунгаа 4 сарын 20-нд хийлгэсэн бөгөөд, практикаас харахад 2 тунд хамрагдсан иргэд харьцангуй хөнгөн тусч, эдгэрч байгааг онцолж байна" гэлээ. Тэгвэл түүний ойрын хавьтал болсон дөрвөн гишүүн гэрийн тусгаарлалтад байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн Шадар сайд Ш.Амарсайхан ойрын хавьтал болсон тул гэрийн тусгаарлалтад байгаа аж.