Сүүлийн өдрүүдэд халдварт өвчин эрчимтэй тархаж байгаатай холбоотой коронавирусийн эсрэг эмийн үнэ өсөж байгаад иргэд бухамдалтай байгаа юм. Иймд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас манай улсад хэрэглэгдэж буй вирусийн эсрэг эмүүдийн импортлогчийн үнэ, лицензийн материал дээрх мэдүүлгийн үнэ болон бусад зардлуудыг харьцуулсан судалгаа хийснээр, эдгээр эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоолоо.
Умифеновир:
Фавипиравир:
Ремдесивир:
Эмийн сан болон эм, ханган нийлүүлэх байгууллагууд дээрх үнээс давсан үнээр худалдаалсан тохиолдолд хариуцлага тооцохоор болжээ.
Вирусийн эсрэг эмийн нөөцийн талаар:
2021 оны 06 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад Умифеновир (Арбидол) 100 мг эмийн нөөц 306.834 ширхэг (5114 хүний эмчилгээний), 200 мг-тай 239,016 ширхэг (7967 хүний эмчилгээний), Фавипиравир 200 мг эмийн нөөц 287,852 ширхэг (2359 хүний эмчилгээний), Ремдесивир 100мг тариа эмийн нөөц 3941 ширхэг (657 хүнд, нэн хүнд хүний эмчилгээний) байна.
Зах зээлд Умифеновир (Арбидол) эм 100 мг-тай 358,860 ширхэг шахмал эмийн (5.981 хүний эмчилгээний) нөөцтэй байна. 2021 оны 06 сард 380.004 ширхэг буюу (6333 хүний эмчилгээний), 200 мг-тай 202,840 ширхэг (6761 хүний эмчилгээний), 06 сард 30,000 ширхэг (1000 хүний эмчилгээний эм) тус тус импортлогдоно.
Фавипиравир (Авиган) 200 мг эмийн нөөц 360,800 ширхэг капсул (2957 хүний эмчилгээний) 06 сард 105,000 ширхэг (861 хүний эмчилгээний эм) импортлогдон ирнэ.
Ремдесивир эмийн хувьд 3490 флакон (582 хүний эмчилгээний) нөөцтэй байна. 2021 оны 06 сард 3500 флакон (583 хүний эмчилгээний) импортлогдоно.