Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг Pfizer вакциныг хийлгэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд халдварт авах тохиолдол нэмэгдэж байна. Иймд өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүлж байгаа юм. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтой" гэв.