Сүүлийн 24 цагийн дотор 1189 иргэнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 989, орон нутагт 198, эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас илэрчээ. Ингээд манай улсын хэмжээнд 62585 боллоо. Мөн хугацаанд халдварын улмаас 13 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Эдгээрийг задалж хэлбэл,
- 76 настай эрэгтэй
- 86 настай эмэгтэй,
- 77 настай эмэгтэй,
- 72 настай эмэгтэй,
- 82 настай эмэгтэй,
- 47 настай эмэгтэй,
- 57 настай эмэгтэй,
- 66 настай эрэгтэй
- 91 настай эмэгтэй,
- 74 настай эрэгтэй,
- 66 настай эрэгтэй нар Улаанбаатар хотын голомтоос халдвар аваад эмнэлэгт 10 гаруй хоног эмчлэгдэж байсан боловч халдвар нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Мөн Булган аймагт 64 настай эмэгтэй халдварын улмаас нас барсан бол Төв аймагт мөн адил 64 настай эрэгтэй энджээ. Ингээд нийт нас баралт 301 болов. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 5096 хүн байгаагаас 2755 хүний биеийн байдал хөнгөн, 1741 нь хүндэвтэр, 474 нь хүнд, 126 хүний биеийн байдал маш хүнд байна.