Вакцины улмаас болж нас барсан тохиолдол гарсан, эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр, "Вакцин дээр туйлын эсрэг заалт гэж байдаг. Бусад эм, вакцин дээр хүртэл бий. Өөрөөр хэлбэл, тухайн эм, вакцины найрлагад орж байгаа биологийн идэвхт бодист сонголмоор харшилтай хүн гэж байдаг. Мөн ямар нэгэн эм, вакцинд гаж нөлөө гэдэг зүйл бий. Тэр гаж нөлөө нь зөвхөн 10-30 минут л тухайн мөчид иргэнд илэрдэг. Иймд коронавирусийн эсрэг вакцин тариулсан иргэдийг 30 минут ажиглах байранд өөрийн биеэ хянахыг зөвлөж буй. Үүнээс хойш тохиолдож байгааг шууд вакцины улмаас нас барлаа гэж үзэхэд хэцүү. Гэнэтийн давхцалын улмаас хүн нас барсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар вакцины улмаас нас барлаа гэдгийг баталгаажуулсан зүйл алга. Харин вакцин тариулаад тодорхой хугацааны дараа гэртээ нас барсан тохиолдол гарсан. Үүнийг вакцинжуулалттай холбоотой гэж тайлбарлахад эрт байна" гэв.