Халдвар аваад эдгэрсэн иргэд вакцин хийлгэж болох, эсэх талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүс онош батлагдсанаас хойш 21 хоноод вакцин хийлгэж болно. Дэлхий дахинд явагдаж байгаа судалгааны дагуу халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдах нь зүйтэй гэж зөвлөж буй. Харин вакцины хоёр тунгаа хоёуланг нь хийлгэсний дараа хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүмүүс дахиж вакцин тариулах шаардлагагүй" гэдгийг онцлон хэлэв.