Өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинаар дархлаажуулах ажил эхэлжээ. Уг вакцинаар өдөрт 800 орчим хүнийг дархлаажуулах зохион байгуулалтыг хийсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иймд 65-аас дээш насны Спутник V вакцинд хамрагдах хүсэлтэй иргэд доорх цэгүүдэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
- Баянзүрх дүүрэг: 30 дугаар сургууль дээр
- Баянгол дүүрэгт: 51 дүгээр сургууль дээр
- Сүхбаатар дүүрэг: Дөрөвдүгээр сургууль, 11 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэг: 81 дүгээр сургууль (14:00 цагт эхэлнэ)
- Чингэлтэй дүүрэг: Тавдугаар сургууль (13:00 цагт эхэлнэ)
- Хан-уул дүүрэг: Монгол-Солонгосын коллеж, 60 дугаар сургууль
- Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв
- Багануур дүүрэг: Эрүүл мэндийг дэмжих төв
- Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв