Сүүлийн 24 цагийн найман иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал,
- 78 настай эмэгтэй,
- 57 настай эрэгтэй,
- 75 настай эмэгтэй,
- 51 настай эмэгтэй,
- 58 настай эрэгтэй,
- 53 настай эрэгтэй,
- 65 настай эрэгтэй,
- 70 настай эмэгтэй нар коронавирус халдварын нэн хүнд гэсэн оноштойгоор нас баржээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад нас барсан хүний тоо 96 болоод байна. Тодруулбал, Коронавирусийн халдварын нэн хүнд гэсэн оноштойгоор 88 иргэн нас барсан. Харин найман иргэн нь хавсарсан өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж буй.