Сүүлийн 24 цагт халдварын улмаас 56-94 насны найман иргэн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 69 болов. Мөн коронавирус халдварын улмаас нас барсан нийт хүний 20 хувь нь гэртээ нас барсан гэж ЭМЯ-ны Газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ. Тэрбээр, "Иргэд өөрт нь шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт хандалгүй гэртээ байсаар, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна. Одоогоор цар тахлын хариу арга хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллага оролцож байгаа ба ковид-19 халдварт өвчнийг хариуцаж ажиллаагүй эмнэлэг гэж байхгүй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн бол өрхийн эмнэлэг, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Мөн суурь, архаг хууч өвчин нь сэдрээд ковидтой хавсран хүндэрсний улмаас нас барах тохиолдол их байна. Халдварын улмаас нас барж байгаа иргэдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдгээс гадна амтлах үнэрлэх мэдрэмжгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Бас гэр бүлийн хүн өвдсөн тохиололд өрхийн эмнэлэгт хандах, эмнэлзүйн баг гэрт нь ирж үзэх, эмчилгээний зөвлөгөөг өгөх ба шаардлагатай бол эмнэлэгт хүргэх юм" гэдгийг хэлэв.