Нийслэлийн нутаг дэвсгэрт 125 килограмм тэсэлгээний бодис алдагдсан ч хараахан буруу гараар оролгүй, эндэж дэлбэрэлгүй олдлоо. Гэхдээ энэ хэрэг тэсэрч дэлбэрэх бодист мэргэжлийн өндөр хариуцлагатай хандаж сурах дохио болно гэдэгт найдаж байна. Хэрэв бодис тэсэрсэн бол “Мера” ХХК Улаанбаатарын Баянзүрх дүүргийг газрын хөрснөөс “санамсаргүй” арчих байж.
“Шуудайтай бодис олдов, цагдаа шалгаж байна”. Иймэрхүү мэдээллүүд энгийн үйл явдал мэт цацагдаад өнгөрөх болжээ. Өргөн уудам Монголын нутгаас юу эс олдож болох хэмээн алгуурлах боломжгүй цаг үе ирж байна. Менделеевийн үелэх системд танигдсан баялгийн ихэнхийг хөрсөн дороо агуулж буй манай орон өдөр бүр шинэ ашигт малтмалын нэрстэй өөриймсгөөр танилцаж буй.
Уул уурхайг дагаад энэ салбарын хөгжилд шаардлагатай шинэ бизнесүүд ч хөлд орж эхэллээ. Уул толгод, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлэх хүчтэй тэсэлгээний бодисын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд манай улсад эрчимжиж байгаа нь зүйн хэрэг. Гэвч тэсэрч дэлбэрэх бодис энд тэндээс хэдэн шуудайгаараа олдох болсон нь жинхэнэ аюулын харанга юм. Уул уурхайд ашигладаг тэсэлгээний бодисын аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай болж байна.
Саяхан Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх станцын зүүн талд “тэсэрч дэлбэрэх аюултай” гэсэн бичиг бүхий 25 кгын таван шуудай дэлбэрэх бодис олдсон. Мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр толгойн хүдрийн уурхайн хамтын гэрээгээр Шарын гол руу тээ вэрлэж явсан “ANFO Аянга-х” хэмээх үйлдвэрлэлийн зориулалттай 1200 шуудай тэсэлгээний бодисын тав нь алдагдаж, шатахуун түгээх станцын дэргэдээс олдсоныг тогтоожээ.
Уг бодис нь Налайх дүүрэгт байрлах “Мера” ХХКийн тэсрэх бодисын үйлдвэрээс өнгөрсөн сарын 21-ний 23 дугаар тушаалаар олгосон зөвшөөрөлтэй байсан гэнэ. Хэн, ямар зорилгоор шатахуун түгээх станцын дэргэд орхисныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 10 дугаар зүйлд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавигдах шаардлагыг хуульчилсан байдаг.
Тэсэлгээний хэрэгслийг тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр, аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэх, тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг “Мера” ХХК тус хуулиар хүлээх ёстой юм. Налайхаас ДарханУул орох замд, тэр дундаа хүн ам төвлөрсөн нийс лэлийн шатахуун түгээх стан цын дэргэд тэсэлгээний бодис орхисон хэргийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгс лийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу хөөвөл, хэн хулгайлав гэхээсээ яагаад алдчихав гэсэн асуулт “Мера” ХХК-д эрхг үй тавигдаж таарна.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын баталсан журмын дагуу тэсэлгээний бодисыг галт зэвсэг бүхий хуягласан хамгаалалтын дор тээвэрлэх ёстой юм байна. Гэтэл 1200 шуудай тэсэлгээний бодис тээвэрлэсэн “Мера” ХХКийн чингэлэг битүүмжгүй, харуул хамгаалалтгүйгээр шалган нэвтрүүлэх товчоо хүрчээ. АNFO хэмээх аммиакийн нунтаг бол хулгайд алдаж болдог эд бараа биш учраас Монгол Улсын хуульд үйлдвэрлэх, худалдах, худалдан авах, агуулах, тээвэрлэх харилцааг нь хатуу заажээ.
Манай улсын уул уурхайн салбарын хувьд энэхүү аммиакийн нунтгийг нүүрсний болон төмрийн ордын тэсэлгээнд түлхүү хэрэглэж байна. Дэлхийн туршлагыг харвал, АNFO-г зөвхөн уул уурхайн салбарт бус, алан хядах зориулалтаар ч ашиглах явдал байдаг аж. Тиймээс НҮБ-аас зарласан онц аюултай 11 бодисын жагсаалтад аммиакийн нунтгийг оруулжээ.
Б.ЭНХЭЭ