Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд энэ сарын 2-нд “МТ” шатахуун түгээх станцаас 38 настай Б гэгч 20 мянгатын хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завд сан хэрэг гарсан.
Гэтэл уг хэрэг гарснаас тав хоногийн дараа Цайз захаас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс рүү хүргүүлэхээр таксинд суусан 21 настай Б хуурамч арван мянгатын дэвсгэртээр төлбөр хийгээд зугтах гэж байхад нь цагдаагийнхан саатуулжээ. Мөн өчигдөр иргэн Ө хуурамч арван мянгатын дэвсгэрт кондукторт өгсөн хэрэг гарлаа.
Улсын мөнгөн тэмдэгтийг хувилан олшруулах, хуурамчаар үйлдэх, хуурамч мөнгөн дэвсгэрт хадгалах хүртэл хуулиар хориотой байдаг аж. Хуурамч мөнгөтэй байсан иргэдийг цагдаагийнхан шалгаж байна.