Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс саяхан хорих ангиудын ахуй нөхцөлийг шалгажээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Б.Төмөрчөдөрөөс тодрууллаа.
Нийслэлд байдаг хорих ангиудын ахуй нөхцөлд шалгалт хийжээ. Энэ шалгалтад хэчнээн анги салбар хамрагдав?
-Улсын ерөнхий прокурорын газраас баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Прокурорын газрын харьяалалд байдаг хорих ангиудын ахуй нөхцөл хуулиар тогтоогдсон хэм хэмжээнд нийцэж буй эсэхийг шалгалаа. Шалгалтад ШШГЕГын харьяа хорих 409, 421, 401, 429, 427, 411, 407, 441, цагдан хорих 461, баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр анги хам рагдсан. Шалгалтын үеэр хорих ангиудын хэмжээнд ялтны хоолны илчлэгийг улирал бүр НМХГ-ын Хоол суд лалын төвөөр тогтоолгож хэвшсэн, ялтны амьдрах байрны нөхцөлийг сайжруулах талаар шат дараалан арга хэмжээ авч байгаа нь харагдлаа.
-Хорих ангиудын ундны ус эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн. Хэр бохирдсон юм бол?
-Нян судлалын шинжилгээгээр зөвхөн цагдан хорих 461 дүгээр ангийн ундны уснаас дээж авч шинжлэхэд 1 мл усан дахь нян стандарт үзүүлэлтээс 2.4 дахин их байсан. Ундны ус хадгалж буй сав таггүй, механик хольцтой зэрэг зөрчил илэрсэн. Мөн Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн ундны ус хадгалах саванд өнгөр тогтсон, усны ерөнхий хатуулаг стандарт хэмжээнээс 16.4 хувиар өндөр байх жишээтэй. Түүнээс гадна хорих ангиудын гал тогоо эмх цэгц муутай, агааржуулалт нь ажилладаггүй, хоолны дээжийг журмын дагуу хадгалдаггүй, хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах нь эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй байлаа. Гал тогоонд ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан тохиолдол ч гарсан.
-Тусгай зөвшөөрөлгүй хүн сувилагчаар ажиллаж байсан нь танай шалгалтаар илэрсэн гэсэн. Аль ангид ийм зөрчил гарав?
-Шалгалтын үеэр эмнэлг үүдээс нь нэлээд зөрчил дутаг дал илэрч байна. Эмнэлгийн анхан шатны бүртгэлийн маягтыг бүрэн хөтөлж хэвшээгүй, оношлогоо, эмчилгээний стандарт удирдамжийг мөрдөөгүй гээд олон зөрчил илэрсэн. Хорих 421 дүгээр ангийн эмнэлгийн өвчтөний өрөө нь хүйтэн, цонх нь дулаалгагүй, шил нь хагарч, шал нь цөмөрсөн байсан.
Дуслын нэг шингэнд 5-6 төрлийн эм хольж өвчтэй хоригдогчид хэрэглэж байгаа, бүтэн сар хэвтэж байгаа өвчтөний оношийг дэвтэрт нь бичээгүй, хавсарсан өвчний оношийг бүрэн тавиагүй, эмийн тун хэмжээг бичдэггүй, сүрьеэгийн эмчилгээний үед хийх ёстой элэг, ходоод хамгаалах эмчилгээ хийдэггүй, эмчлэгч эмчийн зааваргүйгээр эмнэлгийн дарга нь дур мэдэн нэг төрлийн үйлчилгээтэй эмийг давхардуулан олгож байсан явдал ч бий. Сувилах, эм барих эрхгүй хүнийг сувилагч, эмзүйч, ариутгагч албан тушаалд томилон ажиллуулж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн хол богдох заалтуудыг зөр чиж байна.
Мөн эмзүйч мэргэжилтэй хүнийг эмчилгээ эрхэлсэн дэд даргаар ажиллуулж байгаа нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавихад мэргэжлийн зүгээс шаардлага хангахгүй. ШШГЕГ-ын нэгдсэн эмнэлэгт эмч нар нь өвчтөнүүдэд эмчилгээний хоол бичиж өгдөг боловч гал тогооноос нь түүнийг хийж өгдөггүй зөрчил ч бас байв.
-Энэ онд хэчнээн хүмүүжигч өвчнөөр нас барсан талаарх судалгаа байна уу. Зарим ангийн удирдлага гэмтэж бэртсэн хүмүүсээ нууж хаадаг шүү дээ?
-Шалгалт хийж байх үеэр Хорихын нэгдсэн эмнэлэгт 60 гаруй хоригдогч эмчлүүлж байсан. 2010 оны байдлаар цөөнгүй ялтан өвчнөөр нас барсан. Сая өөрийн тань хэлснээр гэмтэж бэртсэн хүмүүсээ нууж прокурорт мэдэгдээгүй өнгөр сөн тохиолдол байлаа. Тухайлбал, хорих 421 дүгээр ангийн гурван хоригдогч барилга дээр ажиллаж байгаад унаж гэмтжээ. Гэвч энэ тухайгаа про курорын байгууллагад мэдэгдээгүй өнгөрсөн байна.
Г.РАВЖАА