Увс аймгийн нутгаас морьтой хоёр хүн 100 гаруй бог мал туун хил давах гэж явсныг хилчид саатуулав. Хилчдэд баригдмагцаа хил зөрчигчид малаа орхин ОХУ-ын тал руу зугтсан тул тус улсын холбогдох байгууллагад Хилийн Бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдсэн байна.
Түүнчлэн Хөвд булагийн заставын хариуцсан хэсэгт Монгол Улсын иргэн Д.Баярсайхан, П.Ганболд, БНХАУын иргэн Хас-Оргилт, Фан Лиан, Гао Юан, Куан Лиан нар хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэн, геологи хайгуулын судалгаа хийж байжээ.
Хилчид тэднийг саатуулан, хуулийн дагуу 185.000 төгрөгөөр торгосон аж.