Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас сүүлийн үеийн анхаарал татсан хэргийн талаар тодрууллаа.
-Дамирангийн Энхбатын төрсөн дүү Д.Баярааг үл таних хүмүүс зодож, гэмтээсэн гэдэг мэдээлэл байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа болов уу?
-Зарим нэгэн хэвлэлд тийм мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагад Д.Баяраа гэдэг иргэн болон түүний гэр бүл хамаатан садны зүгээс зодуулсан, гэмтсэн гэдэг ямар ч мэдээлэл ирээгүй. Цагдаагийн байгууллагад хэрхэн хандах нь хувь хүний асуудал болохоор бүртгэгдээгүй хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй.
-Д.Энхбатын гэх хэрэг цагдаагийнханд ямар хамааралтай юм бэ?
-Д.Энхбат агсанд эдлээгүй үлдсэн 12 жилийн хорих ялыг нь эдлүүлэхээр Багануур дүүргийн шүүхийн захирамж гарч, Интерполын шугамаар эрэх ажлыг эхлүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Багануур дүүргийн шүүхийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллагаас Интерполоор эрэн сурвалжилж байснаар бус, өөр замаар Д.Энхбатыг Монголд авчирсанд цагдаагийн байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн яам ямар ч холбоогүй. Түүнийг бусад байгуул лагын шугамаар Монгол Улсад авчирсан юм билээ.
-Манай улсад амьдарч байсан Солонгос иргэн амиа хорлосон тухай яригдах боллоо. Амиа хорлосон нь тогтоогдсон уу?
-Энэ оны арваннэгдүгээр сар ын 4-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрладаг “LBM” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрийн захирал, БНСУ-ын иргэн 60 настай Ли Дун Сүн амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаач бусдад өр зээлтэй байснаас сэтгэл санааны хүнд дарамтад орсон бололтой юм билээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
-Бага насны хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн тухай мэдээлэл гарах болжээ. Саяхан 14 настай хүүхэд мансуурч байгаад амиа алдсан хэрэг гарсан гэх юм. Энэ үнэн үү?
-Өнгөрсөн долоо хоногт шингэн зүйл үнэрлэж мансуурдаг хүүхдүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Мөн цавуу үнэрлэж мансуурдаг хүүхэд үл мэдэгдэх шингэн зүйл үнэрлэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг бас гарсан.
Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүх дүүд эрсдэлд орж, гэмт хэрэгт өртөх хэрэг сүүлийн үед нэмэгдэх боллоо. Тиймээс бага, өсвөр насны гэлтгүй үр хүүхд үүддээ анхаарал тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.ЭНХМАРТ