Сүүлийн үед элдэв төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн иргэд хэд хэдээрээ баригдах болсон. Өнгөрсөн долоо хоногт нийслэлд л гэхэд долоон хүн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад баригдсан байна. Тухайлбал, баасан гаригт Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Тэрэлж сүйх” зочид буудалд мансууруулах бодис хэрэглэн танхайрсан 27 настай Б-г саатуулсан байна.
Түүнчлэн Баянз үрх дүүргийн зургадугаар хо роонд хүмүүс танхайраад байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа гийн алба хаагчид шалгахад Сонгино хайрхан дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 18 настай З-гийн хэтэвч нээс жижиг цаасанд боосон хар өнгийн нунтаг бүхий мансууруулах төрлийн бодис гарсныг хураан авчээ. Хэргүүдийг харьяа дүүргийн цаг даа гийн хэлтэст шалгаж байна.
Б.ЭНХ