Энэ оны долдугаар сараас эхлэн олон улсын хуурамч болон хүчингүй чек ашиглаж их хэм жээний хохирол учрууллаа гэсэн мэдээлэл иргэдээс ирж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Манай иргэдийн гар утсанд болон и-мэйл хаягаар “Та гар утасны сериал дугаараараа 1.000.000 доллар хожлоо, та бидэнтэй холбогдоно уу” гэсэн утга бүхий электрон шуудан олноор ирэх болсныг уншигчид анзаарсан байх. Үүний дагуу ирсэн и-мэйл хаягаар манай улсын иргэд өөрийн хувийн мэдээлэл, тухайлбал овог нэр, төрсөн огноо, гэрийн хаяг, шуудангийн хаяг, холбоо барих утсаа и-мэй лээр явуулсан байна.
Энэ мэдээллийнх нь дагуу гадаадад байгаа этгээд үүд шагналын урьдчилгааны шимтгэл нэрээр манай улсын иргэдэд DHL болон бусад шуудангаар 20.000 ам.доллар хүртэл дүнтэй “Американ Экспресс” банкны бэлэглэлийн хуурамч, алдагдсан болон хүчингүй чек ирүүлж байжээ. Энэхүү шимтгэлийг буцаан шилжүүлсний дараа сугалаанд ялагч болсон иргэнд 1.000.000 долларыг шилжүүлнэ хэмээн нөгөө хүмүүс итгүүлж чаджээ.
Иргэд хүлээн авсан чекээ арилжааны банкуудад очиж солиулан, улмаар чекийг явуулсан этгээд рүү олон улсын мөнгөн гуйвуулгаар бэлэн мөнгийг шилжүүлдэг байж. Гэвч бодит байдал дээр манай иргэд ямар нэгэн мөнгө хожоогүй бөгөөд гэмт этгээдүүдийн хуурамчаар үйлдсэн чекийг болон хууль бус замаар олж авсан бэлэн мөнгөний чекийг солиход гэмт хэргийн хэрэгсэл болж ашиглагдаж байжээ.
Энэ төрлийн гэмт хэргийг олон улсад “Нигерийн залилан” гэж нэрлэдэг бөгөөд гэмт этгээдүүд нь хуурамч нэр, хаяг бүхий бичиг баримтаар оршин сууж, интернэтээр хохирогч иргэдтэй харилцаж байдаг тул илрүүлэхэд туйлын хүндрэлтэй байдаг гэнэ. Иймд иргэд анхааралтай байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.