Солонгос иргэн өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг өчигдөр гарчээ.
Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд байрлах “LBM” ком панийн вакум цонхны үйлдвэрийн байранд хүн боож нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгахад уг үйлдвэрийн захирал, БНСУ-ын иргэн 60 настай Ли Дун Сүн гэрээслэл бичээд өөрийгөө боомилсон байжээ.
Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.