Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан “Нийс лэлийн Чингэл тэй дүүргийн гэр хорооллын гэрэлт үүлгийн ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой “Гэрэл түүлэг, чимэглэл” ХХКийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийжээ.
Шалгалтын явцад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь “Эрчим өргөө” ХХК-тай хууль бусаар гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Энэ оны есдүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлээ албан бичгээр хүргүүлж, зургаан өдрийн дараа гэрээгээ байгуулсан аж. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын таваас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” хэмээн заасан байдаг байна.
Хууль зөрчин байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр гэрээ мэт болгох үүднээс огноог өөрчлөн засварлаж, баримт материал, тайлбарыг шаардсан хугацаанд ирүүлэхгүй саатуулах зэргээр хяналт шалгалтын ажилд хууль бусаар саад учруулсан аж. Тиймээс хууль зөрчсөн газарт 324 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулав.