Одоогоос долоон жилийн өмнө Францын Каен хотоос Монголын тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн зодож, Монголд авчирсан Д.Энхбат агсны дүү Д.Баяраа гэнэтийн халдлагад өртжээ. Өнгөрсөн сарын 25-нд үл таних хүмүүс Сүхбаатар дүүргийн нутагт орших байрных нь орцны үүдэнд түүнийг зодож хүнд гэмтээжээ.
Д.Баяраа одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тэрбээр сүүлийн үед ахынхаа эрхийг яаж зөрчсөн талаар олон нийтэд дэлгэн, удаа дараа ярилцлага өгсөн нь ийм байдалд хүргэсэн бололтой. Бид дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Х.СҮРЭН