Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 540 сур харваач цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваачид байгаа юм.
Энэ жилийн наадмын сурын харваанд:
- Дархан мэргэн 3
- Даяар дуурсагдах мэргэн 2
- Даян мэргэн 6
- Улсын мэргэн 17
- Хүндэт мэргэн 4
- Гоц харваач 11
- Гарамгай харваач 13
- Спортын мастер, аймгийн мэргэн 186
- Спортын мастер 100
- Спортын дэд мастер 71 гэх зэрэг цолтойгоор харваачид оролцож байна.
Мөн 104 шинэ залуу харваач бүртгүүлсэн хэмээн наадмын комисс мэдээллээ.