Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны унаач хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Хэдий даатгалын асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа ч хүүхэд хамгааллын тал дээр холбогдох байгууллагууд нэгдэж байгаа тул даатгуулах доод хэмжээг 100 000 төгрөг байхаар тогтсоноо мэдэгдсэн. Унаач хүүхдийн бүртгэлд тавигдах шаардлагыг зохион байгуулагчид ийн хүргүүлж байна.
- Унаач хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Унаач хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээг авчрах шаардлагатай.
Мөн Хүүхдийн Түр хамгаалах байр ажиллаж эхэллээ. Түр хамгаалах байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэргээр үйлчилнэ.