2016 онд Бразильд онгоцны осол гарч зорчиж явсан 77 хүн нас барсан эмэгнэлт явдал болж байжээ. Тэдгээр 77 зорчигийн ихэнх нь Бразилийн “Шапекоэнсе” хөл бөмбөгийн багийн гишүүд байсан аж. Тамирчидтай цуг нисэж байсан Бразилийн спортын тайлбарлагч Рафаэль Энзель тэгэхэд азаар амьд гарсан байдаг. Эл явдлаас хойш хоёр жилийн дараа гуравдугаар сарын 26-нд Энзел хөл бөмбөг тоглож байгаад зүрхний шигдээсээр нас баржээ.