Америкийн гимнастикч Кейтлин Охашигийн үзүүлбэр нийгмийн сүлжээнд шуугиан тариад байна. Калифорнийн Их сургуулийн аварга шалгаруулах тэмцээн дээр үзүүлсэн түүний үзүүлбэр хоёр өдрийн дотор 33,0 сая хүн үзжээ. Яггүй хүнд үзүүлбэрүүдээ өд мэт хөнгөхөн бас хөгжөөнтэй гүйцэтгэж байгаа нь үзэгчдийн сэтгэлийг ихээр татсан биз ээ.