Сонгино болон сармисыг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх нь гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг тухай “The Irish Times” сонин Ирланд, Их Британи, Хятадын эрдэмтдийн хамтарсан судалгааг үндэслэн мэдээлжээ. Янз бүрийн насны эрэгтэй эмэгтэй 1,6 сая хүн оролцсон уг судалгаа өдөр бүр 74 грамм сонгино (ойролцоогоор дунд зэргийн бөөрөнхий сонгинын тал) идсэнээр гэдсэнд хавдрын эс үүсэх эрсдэлийг 79% хувиар бууруулдагийг нотолжээ. Мангир, жууцай, халиар, сармис нь сонгинын адил хавдрын эсрэг үйлчилэх чанартай аж. Эдгээр хүнсний ногоо нь хүний биеэс чөлөөт радикалыг гадагшлуулдаг аллицин гэдэг биологийн идэвхт бодис ихээр агуулдаг ажээ. Гэхдээ сонгино сармисыг нь болгож боловсруулсан нөхцөлд эмчилгээний чанараа хоёр дахин алддагийг эрдэмтэд мөн баталсан байна.