Гуравдугаар сарын 16-ны өдөр дэлхийн түүхэнд онцлох ямар үйл явдлууд болсныг тоймлон хүргэе.
- 1940 оны энэ өдөр Академийн наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт, Венец болон Каннын кино наадмын шагналт найруулагч Бернардо Бертолуччи мэндэлжээ.
- 1190 онд Англичууд олон зуун еврейчүүдийг Клиффордын цайзад хоморголон устгав.
- 1521 онд Алдарт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Хомонхон аралд хүрсэн анхны европ хүн болжээ.
- 1815 онд Нидерландын нэгдсэн хаант улсын шинэ хаанаар хунтайж Виллем өөрийгөө нэрлэв. Ингэснээр тус улс үндсэн хуульт хаант засаглалаар анх удаа замнасан байна.
- 1818 онд Испанийн цэргүүд Хосе де Сан Мартины удирдлаганд Чилийн армийг бут ниргэжээ.
- 1870 онд алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Ромео, Жульетта хоёр" анхны хувилбараар тайзнаа тавьжээ.
- 1924 онд Ромын тунхагын дагуу Фиуме хот Италийн мэдэлд шилжив.
- 1926 онд эрдэмтэн Роберт Годдард АНУ-ын Массачусетс мужийн Обурн хотод ус төрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.
- 1939 онд Адольф Гитлер Прагын шилтгээнээс Бохем ба Моравиагийн хаант улсыг Германчууд хамтатган захирна гэж мэдэгджээ.
- 1958 онд алдарт Форд Мотор компани 50 сая дахь машинаа үйлдвэрээс гаргав.
- 1968 онд Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
- 1988 онд Иракын удирдагч Саддам Хуссейны тушаалаар Иракын арми Курдууд голчлон аж төрдөг Халабжа тосгонд хорт хий ашиглав. Үүний улмаас 5,000 хүн амиа алдаж, 1,000 гаруй хүн хүнд шархаджээ.
- 1989 онд Египет улсад орших Хеопсын пирамидаас 4,400 жилийн өмнө хамаарах занданшуулсан шарил олдов.
- 2014 онд Украины Крымын хойгт хууль бус санал хураалт болж ОХУ-ын мэдэлд шилжив.