Өнгөрсөн шөнө буюу 2019 оны гуравдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнөөс эхлээд одоог хүртэл фэйсбүүк дэлхийн олон оронд доголджээ. Найман цагийн турш үргэлжилж буй тус доголдол "Ddos" цахим халдлагатай холбоогүй бөгөөд гэмтлийг яаралтай засахаар ажиллаж байгаа гэдгээ Фэйсбүүк компани твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мөн серверийн доголдлоос шалтгаалан ганцхан фэйбүүк ч биш түүнтэй хамааралтай аппликэйшнүүд болох инстаграмм, WhatsApp зэрэг сүлжээний серверүүд ч ажиллахгүй байгаа юм байна.