Холимог тулааны спортын од, Ирландын тамирчин Конор Макгрегор АНУ-ын Майами хотод бусдыг дээрэмдсэн хэргээр баривчлагджээ. Тамирчин “Liv” шөнийн клубд амарч байхад нь нэгэн шүтэн бишрэгч нь хамтдаа зургаа авахуулахыг хүсжээ. Харин Макгрегор гэнэт уурлан шүтэн бишрэгчийнхээ утсыг булааж аван хэд дэвсэлснээ буцааж ч өгөлгүй аваад явчихсан аж. Хохирогч гомдол гаргаснаар тамирчин эрийг удалгүй баривчлан бусдын эд зүйлийг эвдэн дээрэмдсэн хэрэгт буруутгасан байна.
Хохирогч гар утсаа 1000 доллараар үнэлсэн байна. Өнгөрсөн онд Макгрегор ОХУ-ын тамирчин Нурмугамедовтой зодолдон хожигдсон бөгөөд тэмцээний дараа өрсөлдөгчийнхөө автобус руу дайрч довтолсны төлөө шүүх түүнд уур уцаараа барьж сурах сургалтад суух мөн таван өдөр нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноож байжээ. Одоогоор Ирландын тамирчин Майами-Дед шоронд хоригдож байгаа аж.