312 оны энэ өдөр Ромын эзэн хаан I Константины зарилгаар ням гаргийг амралтын өдөр хэмээн зарлажээ.
1530 оны энэ өдөр Ромын Пап Анлийн хаан VIII Генрихт гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй аж. Энэ нь хожим Английн хаан тусдаа Английн сүм байгуулахад түлхэц болжээ. .
1573 оны энэ өдөр Константинополийн гэрэгээр Туркийг Кипраас тусгаар гэдгийг Венец хүлээн зөвшөөрчээ.
1609 оны энэ өдөр Оросын хаан Василий Шуйког хаан ширээнээс унагах гэсэн хуйвалдаан дарагджээ.
1657 оны энэ өдөр Францын хаан XIV Людовик Америкийн индианчуудад согтууруулах ундаа зарахыг хориглосон зарлиг гаргажээ.
1714 оны энэ өдөр Раштаттын энхийн гэрээ байгуулагджээ.
1799 оны энэ өдөр Наполеоны арми Яффуг (Палестин) эзэлж, 2500 туркийн олзны цэргийг хяджээ.
1824 оны энэ өдөр Парист хотноо 12 настай Ференц Лист анхны тоглолтоо өгч шуугиан тарьжээ.
1876 оны энэ өдөр Шотландын инженер Александр Белл харилцааны холбооны утас зохион бүтээжээ.
1920 оны энэ өдөр Сирийн Үндэсний конгресс Сирийн тусгаар тогтнолыг тунхаглажээ.
1936 оны энэ өдөр Гитлер Версалийн гэрээг зөрчин Рурийн бүс нутаг руу цэргээ оруулжээ.
1951 оны энэ өдөр Ираны шах Али Размара алуулжээ.
1965 оны энэ өдөр анхны АНУ-ын агаарын болон усан явган цэргүүд Вьетнамд газарджээ.
1966 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голль тус улсыг НАТО-ийн холбооноос гарах зорилготой байгааг мэдэгдэжээ.
1989 оны энэ өдөр Иран улс Саламан Рушдийн “Буг чөтгөргийн өгүүллүүд” номоос болж Их Британитай дипломат харилцаагаа тасалжээ.