Болгар улсын Благоевград хотын нэг агуулахаас BMW компанийн цоо шинэ машинууд олджээ. Тэдгээр машин нь 1994 онд үйлдвэрлэгдсэн 520s, 525 загварын 11 суудлын тэрэг байх бөгөөд бүгдийнх нь миль нэг ч километрийн гүйлтгүй ажээ. Тэр ч бүү хэл дотоод салоны хамгаалалтын хуулга, суудлын гялгар уутнууд нь бүтнээрээ байжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр дээрх машинуудыг Болгарын анхны автосалон болон тэмдэглэгдсэн нэгэн компани түрээслүүлэх үйлчилгээнд ашиглахаар анх худалдаж авсан гэнэ.
Дээрх машинуудыг ойрын хугацаанд дуудлага худалдаанд гаргахаар зэхэж байна. Авомашины сэдвээр дагнан бичдэг хэвлэлүүдийн үзэж байгаагаар 520s, 525 нь BMW-гийн эрэлттэй загваруудын төлөөлөл тул түүнийг сонирхох BMW-гийн фэнүүд дуудлага худалдаанд олноороо оролцох магадлалтай гэнэ.