АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Их 20 дээд хэмжээний чуулган дээр уулзахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Керчийн буланд болсон үйл явдалтай тодорхой танилцсныхаа дараа дээрх шийдвэрт хүчээ.
“Оросын тал одоог болтол Украины усан онгоцууд болон усан цэргүүдийг эх оронд нь буцаагаагүй баримтыг үндэслэн би ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай хийх төлөвлөсөн уулзалтаа цуцлах нь бух талуудад дээр гэсэн шийдвэрт хүрлээ” гэж Д.Трамп "Твиттере" хуудсандаа бичсэн байна.
Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков “Бид хоёр улсын ерөнхийлөгч нарын урьдчилан төлөвлөсөн уулзалтыг цуцлах болсон Америкийн засаг захиргааны шийвдэрт харамсаж байна. Эл шийдвэр хоёр талын болон олон улсын хэлэлцэх чухал асуудалууд тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна гэсэн үг” хэмээн дүгнэлээ.