Дэлхийн улс, үндэстнүүдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн хамгийн алдартай анимэшн кинонуудын нэг “Араатны хаан арслан”-г сэргээн хийх ажилд Walt Disney компани ханцуй шамлан орж өдгөө эхний үр дүндээ хүрчээ. Тус киноны ремэйкийг орчин үеийн хамгийн дэмшилтэт технологоор бүтээж Маугли хүүгийн шинэчилсэн загвар “Jungle book”-ээс зарим талаараа илүү болсныг мэдээлэлд ойр Холливудийн кино шүүмжлэгчид тэмдэглэж байна.
2019 оны зун нээлтээ хийх тус бүтээлийн найруулагчаар ажиллаж буй Жон Фавро үлгэрийн үндсэн санаанаас гажаагүй бөгөөд хаан Муфасын залгамжлагч Симба төрж байгаагаар үйл явдлыг эхлүүлжээ. Найруулагч Фавро үүнээс өмнө “Jungle book”-ийг гайхалтай найруулж Жон Оливер, Чиветель Эжиофор, Сет Роген нарын нэртэй жүжигчдээр дуу оруулснаар тус кино өндөр амжилт гаргасан. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны анхны хувилбар 1994 онд гарч, Алтан бөмбөрцөг шагналын гурав төрөлд түрүүлж, Оскарын хоёр номинацийг хүртсэн билээ.