Der Spiegel сэтгүүл байгалийн гамшигт хамгийн их өртөж, хүний амь эрсдэх өндөр магадлалтай дэлхийн улсуудын судалгааг хийж, улмаар чансаагаар үнэлсэн байна. Ингэхдээ байгаль орчин, газар нутаг болоод иргэд, засаг захиргааных нь бэлэн байдалд нэгэн зэрэг үнэлэлт өгөн чансаагаа гаргасан байна.
Ингээд хамгийн эрсдэлтэй улсуудаар Вануату, Тонга, Филиппинийг нэрлэжээ. Дээрх орнууд цунамид өртөх, галт уул дэлбэрэх, газар хөдлөх асар өндөр эрсдэлд байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар байгалийн гамшигт өртөмтгий орнуудын олонх нь дунд болон бага орлоготой байдаг байна.
Дээр нь дэлхийн дулаарал хүчээ авч байгаагаас үүдэн арлын орнуудад тулгарах эрсдэл улам ихэсч байгаа гэнэ. Баримт дурдвал, сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн усан мандлын түвшин 59 см-ээр нэмэгдэж, дэлхийн хүн амын 11% нь аюултай бүст оршин сууж байна.
Тэгвэл гамшигт өртөх хамгийн бага эрсдэлтэй орноор Монгол, Саудын Араб, Канад нэрлэгдлээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь газар зүйн байрлал юм байна. Судлаачдын дүгнэлтээр 2050 он гэхэд байгалийн гамшгаас үүдсэн дүрвэгсдийн тоо 200 саяыг давах болно гэжээ.