Бразилийн Амазонас мужийн Манаус хотын оршин суугч нэгэн эмэгтэй рүү үл мэдэх этгээдүүд дайрахад тэрбээр тэднийг өөрийн гараар саатуулан цагдаад тушаасан байна. Тус эмэгтэйг гэрийнхээ гадаа зогсч байхад нь үл таних хоёр этгээд хүрч ирэн гар утсаа өгөхийг шаардаж, улмаар хүч хэрэглэхээр завджээ. Гэтэл 22 настай Сабрина Лейтес нүд ирмэх зуур тэдний нэгийг газар унагааж өчилтөнд оруулахад нөгөө нэг этгээд нь зугтаах гэж оролджээ. Үүнийг харсан Лейтесийн хөрш айлын хүн машинаар мөргөж зугтагч нөхрийг зогсоосон байна. Сабрина Лейтес өөр лүү нь дайрсан этгээдийг өчилтөд 20 минутын турш байлгаж, цагдааг ирэх үед суллажээ. Тус бүсгүй дөрвөн жилийн турш Бразилийн бие хамгаалах урлаг жиу жицугаар хичээллэсэн нь ийнхүү хэрэгтэй цагт тус болсон байна.