Өнөөдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд "Очир" төвд амиа алдсан 13 насны охины хэргийг шүүх шүүх хурал болно. 10 цагаас эхлэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох бөгөөд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл очиж байр сууриа илэрхийлэх юм байна.
Дашрамд, Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Анхан шатны хэргийн шүүх хурлын үеэр тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.