АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан албан тушаалтнууд 120 тэрбум төгрөг завшсан гэх мэдээллийг Хотын дарга асан Э.Бат-Үүл болон холбогдох хүмүүс няцааж өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.
Үндэсний Аудитын газраас мэдээлж байгаагаар АСЕМ-ийн санхүүжилтэд шалгалт хийж 163.6 сая төгрөгт акт тогтоож буй бөгөөд, 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум төгрөг завшсан гэх мэдээлэл байдаг.
Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр Э.Бат-Үүл хэлэхдээ “Ямар цайрчихсан гүтгэлэг гэдэг нь энэ вэ! Европ, Азийн сайд төлөөлөгчдийг цуглуулчихаад бид гадаа хонуулж, гар хоосон буцаасан гэх гээд байна уу. Би АСЕМ-ын зохион байгуулах ажилд оролцож явснаараа бахархдаг. Улаанбаатар хотынхоо гудамж, замыг асар богино хугацаанд цэмбийлгэж тавьсан юм чинь. АСЕМ-ийн шалгалтын комисс бүр гайхаж, гадны зочид бидний цэвэр цэмцгэрийг магтаад явсан. Мөн урлагийн хосгүй үнэт бүтээл хөшөө босгосон зардлыг үнэгүйдүүлж байна. Гүтгээд байгаа УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ мэтийн хүмүүс урлаг ойлгох болоогүй байна. Энэ бүх зардалд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг л гарсан. Б.Бат-Эрдэнэ мэтийн түүхээ мэддэггүй хулхи хүнээр гутаалгахгүй. АСЕМ-ийг зохион байгуулах эрхийг олж, тал нутагтаа авч ирсэн Ц.Элбэгдорждоо баярладаг” гэв.
Аудитын газар 72 цагийн дотор алдаатай, хуудуутай дүгнэлтээ залруулж, уучлал гуйхыг шаардаж байна. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол хууль хяналтын байгууллагад хандаж, нэр хүндээ сэргээлгэнэ