Өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн зочид буудал Хятадын Шанхай хотоос 20 км зайд оршдог бөгөөд уул уурхайн карьер байсан газрыг диваажин болгосон байгууламж гэдгээрээ олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байгаа аж.
Далайн түвшнээс доош, бүр тодруулбал, газар “доор” байгуулсан, 337 өрөө бүхий зочид буудлын эргэн тойрныг цогцоор нь бүтээж, бассейн, хүрхрээ ч шийдсэн байна. Буудлын хамгийн доод талын хоёр давхар нь усан дотор учраас бассейнд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Өөр нэг онцлог нь “Гайхамшигт газар”-ыг сэргээгдэх буюу нарны эрчим хүчээр гэрэлтүүлдэг аж. Ийм бүтээн байгуулалтад 10 жил зарцуулсан гэдгээ гүйцэтгэгч нар нь мэдээлжээ.
Э.Хана