"Боловсрол" телевизээс үзэгчдийн хүртээл болгож буй "Mongolian Next Top Model" нэвтрүүлэг түр завсарлаад байсан бол шинэ дугаар ирэх 12 дугаар сараас дэлгэцнээ гарах болжээ. Нэвтрүүлэг түр завсарлах болсон шалтгаан нь оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн сарын 14-нд таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан билээ. Иймд телевизийн зүгээс завсарлага аван эмгэнэл илэрхийлээд байсан. Харин шинэ дугаараараа гадны оронд зураг авалт хийж, үлдсэн 12 оролцогчоо сорих гэнэ.