Нийтлэл 42
Түрэгийн шастир, дээд.
Хуучин Тан төрийн бичиг нь Хан үндэстэний үе үеийн төрийн албан ёсны 24 түүхэн эх сурвалжийн нэг болно. “Хуучин Тан төрийн бичиг”–ийг хожуу Жин улсын бичигч Лиу Шү НӨТ 888-947 онуудад бичжээ. “Хуучин Тан төрийн бичиг” нь 200 бүлгээс бүрдэнэ. Мануусын та бүхэнд хүргэж байгаа нь зөвхөн таван шастир болно. Уг таван шастир нь Түргийн дээд (хойд түрг буюу Өтүгэний түрг), Түргийн доод (зүүн түрг буюу Үсүни түрг), Баруун Рун (Непалаас Перс, өнөөгийн Иракийн нутаг), Бэй ди (Шивэй буюу монгол овогтон Киад, Боржгон нарын дээд овог), Хуй Хэ-гээс (Уйгур-хүннүгийн хойчис, халхуудын дээдс) бүрдэнэ.
Уг ном монгол хэлээр орчуулагдаж байсангүй. 2016 онд Сэргэлэн Интернашионал Экспидишины санаачилгаар уг номыг Б.Батжаргал монгол хэлнээ хөрвүүлжээ. Уг ном англи хэлнээ хөрвүүлэгджээ. Түрг Уйгур төрийн хадны бичгээс өмнөх, мануусын тухай түүхэн мэдээлэлүүдийг дэлхий дахин зөвхөн Хан үндэстэний түүхэн баримтаар судалдаг. Ийм баримт Персид байсангүй тухай В.Бартольд Санкт Питербүргийн ШУА академич, Оросын Дорно судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч өгүүлжээ.
Өдгөө Стамбулын туркийн зарим түүхчид Орхон, Хүнүй, Хануй, Туул, Сэлэнгийн сав буюу Хүннүчүүдийн зүрхэн (өнхөлцөг) нутгыг өөрийн өвөг дээдсийн нутаг гээн үзэж байна. Стамбулын турк түүх судлаач нартай маргалдах талбай нь “Умард төрийн түүх Түрэг Тэлэ” Ли Янь-Шоу, “Хуучин Тан төрийн бичиг” Лиу Шү, “Шинэ Тан төрийн бичиг” О Янь Шиу, Билгэ хаан, Гол тэгин, Тонуйкукын бичээс. Эдгээр эх сурвалжуудаас өөр бүтэн эх сурвалж байхгүй болно. Стамбулын түүхчид эдгээр эх сурвалжуудаар өөрсдийгөө батлах ёстой. Сэргэлэн Интернашионал Экпидишион ТББ-гын судалгаагаар Стамбулын түүхчдийн гаргалгаанд түүхийн орон зай байхгүй байна. Стамбулын
туркуудтэй түрг овогтоны түүх огт хамаагүй гэдэг нь улам тод болж байна. Зөвхөн эх сурвалжыг сэрээсээр түүх сэрнэ.
Уншигч нараас “Та цөөхөн үгээр ойлгомжтой бичиж өгөөч” гээн хүсэлт ирүүлэх юм. Уг эх сурвалжуудыг мань бичээгүй учир хүний бичсэнийг мань товчилж яахан болох билээ. Маньд эх сурвалжийг тайлбарлахаас өөр зам байхгүй. Газар усандаа хайртай, газар усаа маргаангүйгээр үр хойчисдоо өвлүүлье гэсэн сэтгэлтэй Монгол Улсын иргэн болгон эх сурвалжийг унших үүрэгтэй. Эх сурвалжийг уншиж байж монголчууд бид дундын ой санамжтай болно. Дундын ой санамжтай болж байж бид байгаагаасаа хүчирхэг болно.
Түрэгийн шастир, дээд
Нийтлэл 39, 40, 41-ээр 540-615 онуудад болсон Түрг овогтны төрийн түүхийг хүрэгсим. Нийтлэл 42,43-р 610-748 онуудад болсон Өтүгэний түрг овогтоны төрийн түүхийг өгүүлнэ.
“Түрэгийн үүсэл нь чи манаас урьд байв. “Сүй улсын бичиг”-т тэмдэглэж, Улс байгуулсан хэргийг нь өгүүлсэн болно.
Ши ви хаанд До жи хэмээгч Чи мин хааны хөвгүүн болно. Сүй улсын Да е-гийн оноор ор суув. Дэлхий дахин ихээхэн үймж байгаа үетэй тохиолдоод Дундад улсын хүмүүсээс олон хүмүүн дүрвэж очсон бий. Тэдний угсаа нь хүчирхэгжин мандаж зүүн тийш Кидан, Ши вэй, баруун тийш Ту юу хун, Гао чангийн олон улс бүгдээр түүний харьяат болов. Зуу илүү түмэн нум агсагчтай. Хойт бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй. Их шаныг илүүд үзэж Хятадыг дорд үзэх хандлагатай байв”.
Тайлбар: Ши ви хаан нь Түрг овогтоны илийн төрийг үүсгэгч Түмэн хааны гуч болно. Ши ви хааны аав Чи рэн (Ранган Тули нэртэй байв), Чи рэнгийн аав Ша бо лю, Ша бо лю-гийн аав Ил хаан Түмэн болно. Дэлхий дахин ихээхэн үймж гэдэг нь Сүй төрийг үймж буйг өгүүлжээ. Кидан, Ши вэй (Ши вэй нь монгол овогтны дээдс, халхуудын дээдс болохгүй) нь Ши ви хааны харьяат болов. Зуу илүү түмэн нум агсагчтай гэдэг нь сая гаруй цэрэг болчих эрстэй гэсэн утга. Модун шанью дөрвөн зуун мянган цэрэг хөдөлгөсөн баримт байна. Харин нум агсагч хэдтэй байсныг “Түүхэн тэмдэглэл”, “Хан төрийн бичигт” тэмдэглэгдээгүй болно.
“Кэ хан хэмээгч эртний Шаньюй гэсэнтэй адил. Эхнэрийн цолыг Кэ хэ дун гэнэ. Эртний Ян зи гэдэгтэй адил бөлгөө. Тэдний хөвгүүд дүү нарыг Тэ лэ гэнэ. Бусад аймгийн цэрэг дагуулагч ноёдыг Шэ гэнэ. Тэдний том ноёдыг Чуй ло цо бөгөөд түүний дараахыг нь А бо гэнэ. А Бо-гийн дараа Жи ли фа. Жи ли фа-гийн дараахыг Ту дун. Ту дун-ын дараахыг Си жин гэнэ. Ноён тушаалыг орлон гүйцэтгэгчтэй боловч тоо тун тодорхой бус. Аав ах нас барваас хөвгүүд дүү нь уламжлан залгана”.
Тайлбар: “Тэдний хөвгүүд дүү нарыг Тэ лэ гэнэ”. Тэ лэ гэдэг нь тэгин болно. Хадны бичигт (тэгн) гээн тэмдэглэжээ. Орчин цагийн дуудлагаар тээхэн болжээ. Энэ өдгөө Дархдууд овгын ахлагчаа тээхэн гээн дуудна. Энэ өдгөө Баргууд овог дотор буй хүмүүсээ тээхэн гээн дуудна. Ту дун цолыг тариатын хадны бичигт (тотм) өнөөгийн дуудлагаар тоотм болжээ. Эгшигийн урт дуудлагыг багш нар богинсгож эсвэл жийргэвч “Г” оруулан засдаг байжээ. Одоо йим ажил хийх хүн байхгүй болжээ.
“Гао зу Тай юаньд бослого гарган их жанжин Фу сы ма түшмэл Лиу жэн жиниыйг явуулан Ши Ви-тэй нэгдэж тусламж авав. Тэ лэ түшмэл Кан шао ли нарыгаа Ши Ви явуулан нийслэл хотыг түвшитгэв. Гао зу орд суумагц шагнал соёрхсоныг тоолж тэмдэглэхийн аргагүй. Ши Ви өөрийгөө гавъатай хэмээн оморхох бардамнах нь ихтэв. Явуулсан илч болгон Чан аньд хүрээд дураараа аашилна. Гао зугаас дундад орон төвшрөөгүй хэмээн удаа болгон уучлан өнгөрүүлдэг байлаа”.
Тайлбар: Гао зу 613-626 онуудад төр барьсан. Тан төрийг үүсгэн байгуулагч. Өөрийн нэр нь Ли Юань. Тан төр бол Ли эрхэм нэртний төр болно. Мал ахуйтны овог гэдгийн утга тариаланчдын “гүй синг” буюу эрхэм нэрээс өөр болно. Овогийн тухай нийтлэл 26-гаас уншаарай. Ши ви хаан Гао зунд Тан төрийг үүсгэхэд биечлэн тусалжээ.
“У Дэгийн анхдагч он. Ши вэ-гээс Гу ду лу тэ лэгийн төрд элчлүүлэв. Та жи харшид дайлж, “Есөн ая”-ыг хөгжимдөв. Хүн бүрт хэмэрлэг өнгөт бөс торго шагнав. Хоёр оны хоёр сард, Ши Ви цэрэг гол гатлан Ша жоу хүрэв. Хулгайн түрүү Лян ши ду цэрэг аван уулзаж, хулгайлан дээрэмдэхийг зөвлөв. Ма и-гийн хулгайн түрүү Лиу у жоу таван зуун илүү морьтоныг удирдан Жүй жуд оров. Цэрэг нэмэж тай
юаныг түрэмгийлэх гэв. Тэр сар Ши Ви нас барав. Түүний хөвгүүн Ши бэн Ви-гийн нас балчир ор залгамжилж чадахгүй гээд Ни бу шэгийг өргөмжлөв. Зүүн тийш шилжиж суув. Ю жоугийн яг хойгуур бий. Түүний дүү Жэ ли фо шэ өргөмжлөв. Цу ло хаан гэгч болно”.
Тайлбар: Чу ло хаан нь Түмэн хааны гуч буюу дөрөв дэхь үе болно. Чу ло - Цу ло нэг болно.
“Чу ло хаан ор залгамжилж бас Сүй улсын И чэн гүнжийг эхнэр болгон авав. Төрд элчлүүлж гашуудал мэдүүлэв. Гао зу түүний төлөө гашуудал зарлаж гурван өдөр төр чуулсангүй. Олон түшмэдийг элчийн буудалсан буудалд очуулж гашуудал илэрхийлэв. Нэй ши түшмэл Жэн дэ тинийг явуулж Чу ло гашуудав. Гурван түшмэл ширхэг эд юм соёрхов. Чу ло түүнээс хойш удаа дараалан элч явуулан төрийн бэлэг барив. Анх Сүй улсын Ян дигийн Шао хоу хатан болон Чи ван жяны хөвгүүн Жэн дао, доу жян дэ гэх газар гацжээ. Гуравдугаар оны (НТ620 он) хоёр сар Чу ло угтан авч өргөөндөө аван одож Жэн даогий Сүй ван өргөмжлөв. Сүй улсын сүүлчээр Дундад улсын хүмүүн дээрмийн өргөөнд байсан хүмүүс, Жэн даод захирагддаг. Сүй улсын он тооллыг хэрэглэдэг. Олон ноёдтой Дин шян гэх хотод суудаг. Түмэн явган цэрэгтэй. Зарлиг хүлээн Лиу у жоугийг дайлж Тай юаньд цэрэглэв. Чу логээс өөрийн дүү Бу ло шэгээр хоёр мянган морьт цэргийг удирдуулан төрийн цэрэгтэй нийлэв. Зургаан сар Чу ло нь Бин жоу хүрэхэд ерөнхий захирагч Ли зун вэн угтан төвхнүүлэв. Гурван өдөр амрав. Хотын доторх сайхан эмсийг ихэнхийг булаав. Зун вэн хорьж чадахгүй байв. Удалгүй Чу ло нас барав. И чэн гүнжээс өөрийн хөвүүн Ао шэ шэгийг муухай дорой хэмээн өргөмжилсөнгүй, тэгээд Чу логийн дүү До ви-ийг өргөмжлөв. Же ли хаан хэмээгч болно”.
Тайлбар: Же ле нь Түмэн хааны гуч буюу дөрөв дэхь үе болно.
“Жэ ли хаан хэмээгч Чи мин хааны гуравдугаар хөвгүүн бөлгөө. Анх Мо хэ до шэ байв. Өргөө нь У юаны хойгуур бий. Гоа зу Чан ан орход Шоу жүй лун Юд сууж байсан гэдэг. Өөрийн жанжин Зун логийг явуулан Пин лян жюнийг дайлан эзлэв. Хойшоо Же литэй холбогдов. Гао зу зовоод Гуан ли чин түшмэл Юй вэн шинийг явуулан Же ли-ийг алдалсан торгоор хахуулдав. Шин хэлэв. Шоу жуйтай харьцаагаа тасла хэмээн зарлигдав. Анх сүй улсын у юаны Тай шоу түшмэл Жан чан шун, тэдний байгаа У юаны хотыг үймүүлэн Түрэгт захирагдана.
Шин Же лигээс Чан шунийг явуулан төрд оруулж, У юан газрыг манайханд өгтүгэй гэж хэлвээс Же ли болно гэв. Чан шугий харьяат олныг дайчилж Тай зун-ы цэргийн хуаранд уулзав. У дэгийн Гуравдугаар он (620 он). Же ли, И чэн гүнжийг эхнэр болгон авав. Ши вэгийн хөвүүн Ши бэн ви-г Ту ли хаан болгож элч явуулан төрд очуулав. Чу логийн үхсэнийг мэдүүлэв. Гоа зу түүний төлөө гурван өдөр төр чуулсангүй. Олон түшмэл суугаа буудалд очиж гашуудлаа илэрхийлэв”.
“Же ли анх орд суухдаа авга эцгийнхээ дэмжлэгийг олсон тул цэрэг агт хүчирхэг байв. Дундад улсыг эзэлчих санаа ч төрж байв. Гао зугээс Дундад орон сая тогтсон. Гадны түрэмгийлэлийг дааж чадахгүй хэмээгээд удаа болгон уучлан өнгөрүүлдэг байлаа. Ялхын арга ч үгүй гэж хэлдэг. Же ли-ийн үг нь оморхог бардам, аваад аваад ханашгүй байв. Дөрвөн оны дөрвөн сар, Же ли өөрөө түмэн илүү морьтныг удирдан Ма и-гийн хулгай Юань жюнь жангийн удирдсан зургаан мянган хүнтэй хамтаар Яан мэнийг дайрав. Дин зянгийн Ван ло да эн цохиод явуулав. Анх Хан ян гүнж Су гүй, Тай чан түшмэл Жэн юань су, Зо шао вэй түшмэл их жанжин Жан шүн шун дэ нарыг түрэгт илчлүүлэхэд, Же ли бүгдийн нь хорьжээ. Манайхан бас түүний элчийг үлдээж өмнө хойноор хэдэн удаа болжээ. Тэгэхдээ Да энд эмээн ухарч Шун дэ-г буцаан тавьж, эвсэе гэв. Хэдэн арван жин загасны цавуу өргөж, хоёр улс цавуу шиг болтугай хэмээв. Гао зу саашааж түүний элч Тэ лэ рэ хан, А ши дэ нарыг нутагт нь буцааж алдалсан торго соёрхов”.
“Таван оны (622 он) хавар, Ли да эн Түрэгт өлсгөлөн болж бий. Ма и авч болно гэв. Да эн болон Дяан нэй үао жян түшмэл Ду гу шэнээр цэрэг удирдуулан Юань жюнь жаныг дайлуулав. Хоёр сарт Ма И-д уулзая хэмээн болзов. Шэн хожимдоод болзсон цагтаа хүрч чадсангүй. Да эн ганцаараа давшиж болохгүй учир Шин хотод цэрэг зогсоон хүлээв. Же лигээс хэдэн түмэн морьт цэрэгтэй, Лиу хэ татай нийлээд давшиж Да энийг бүслэв. Вангийн цэрэг ялагдав. Да эн байлдаад үхэв. Хэдэн мянган хүн үхэв. Зургаан сар Лиу хэ та Түрэгийн түм илүү морьт цэргийг дагуулан Хэ бэй-г дээрэмдэв. Же ли өөрөө таван түмэн морьт цэрэг удирдан өмнө зүг давшиж Фэн жоуд хүрэв. Хэдэн мянган морьт цэргийг явуулан баруунаас Лин, юань мэт жоугээр оров. Хаан хөвгүүнийг Бин жоу даогаас гарч довтол гэв. Тай зун Па жоу даогаас гарч дайлав. Тэр үе Же ли, Бин жоугий дайран бүслэв.
Цэргээ хуваан Фэн, Лу мэт жоу-гаар орж, таван мянга илүү ардыг булаав. Тай Зуны цэрэг Па жоуд ирсэн гэж сонсоод цэргээ татан хилээс гарч явав”.
Тайлбар: Тай зун (627-649 онуудад ор суув) Тан их улсын хуанди. Тан төрийг үүсгэн байгуулагч Гао Зу хуандийгийн хөвүүн. Өөрийн нэр нь Ли Шиминь. Эрхэм нэр нь Ли.
“Долоон (624 ) оны найман сар. Же ли, Ту ли хоёр хаан улсаараа ирж дээрэмдэв. Юань жоугаас гарч хүрээ холбон өмнийг зорив. Тай зун (627-649 онуудад хаан байв. Тан төрийг үүсгэн байгуулагч Гао-зугийн хөвүүн. Өөрийн нэр Ли Шиминь) зарлиг гарган хойшоо дайлав. Чи ван юань жи удирдсан бөлгөө. Анх Гуан жун газар зүсэр бороо орж хүнсний тээвэрлэлт тасалдаж Тай зун их гачигдав. Олон жанжин түүний зовсон царайг харав. Бин жоуд цэрэг зогсов. Же ли, Ту ли түм илүү морьт цэрэг удирдан хотын баруунд даран ирэв. Өндөр газар жагсаал жагсав. Цэрэг байлдагчид их чочив. Тай зун өөрөө зуу илүү морьтныг дагуулан хулгайн жагсаалд довтлон хүрч: “Миний улс болон хаан хоёулаа хэзээд нэг нэгнийгээ гомдоохгүй хэмээн андгайлсан, андгайг тэвчин яагаад миний газар нутгийн гүнд ороод ирэв? Ви Чин ван бөлгөө. Тулалдая хэмээн ирлээ. Хэрвээ хаан өөрөө гарах бол сайн. Би хаантай байлдъя. Хэрвээ цэрэг агтаараа болоё гэвэл би ганцаараа зуу морьтонтой байж л байна” гэв. Же ли фо хажууд зогсоод инээгээд дугарсангүй. Тай зун давшиж морьтноор Ту лид хэлүүлсэн нь: “Урд чи бидэнтэй андгайлсан, хэцүү үед нэг нэгийг тусалъя гэсэн, өнөөдөр харин цэрэг аван ирсэн байх юм. Яагаад хүжинд андгайлсандаа хүрэхгүй байна? Эртхэн шийдэцгээе. Байлдаад сайн муугаа мэдъе” гэв. Ту ли бас хариу дуугарсан үгүй. Тай зун давшиж сувгийг гатлах гэв. Же лигээс Тай зунгийн ганцаараа яваа, бас хүжийн тухай ярьсныг сонсоод Ту лийг сэжиглэв. Элч явуулан: “Ван гаталсаны хэрэггүй, би муу санаагүй, вантай хамтдаа сууж зөв бурууг ярья” гэв. Тэрээр жаахан ухарч тус тусдаа цэргээ хойшоо татав. Тай зунаас Ту лийг аргалж завсардуулав. Ту ли баярлан харих сэтгэл төрж байлдах санаагүй болов. Түүний ач хөвгүүн салж явав. Же ли байлдая гэсэн ч чадахгүй болов. Ту ли болон Жа Ви тэ лэ түшмэл А ши на сы мо уулзаж, эвсэе хэмээн гуйснаар зөвшөөрөв. Ту ли Тай зунд итгэж ах дүү бололцоё хэмээв. Сы мо анх учирж байжээ. Гао зу түүнийг орон дээр залж суу хэмээвээс магнай нь арзайсхийж үг хэлж чадхаа байв.
Гао зугаас: “Же ли үнэн сэтгэлээсээ Тэ лэг төрд ёслуулсан байна. Өнөөдөр Тэ лэтэй учирсан минь “Же литэй учирсантай адил” гэв. Ахиад залбаас тэгээд суув. Сы могийг Хэ шүн ван хэмээн өргөмжлөв”.
Тайлбар: Түрг Же ли хаан, Тан төрийн Тай зун хуанди нар хоёлахнаа уулзажээ. Тэр хоёр хүннү хэлээр хоорондоо ярих учиртай.Тан төрийг зүүн мал ахуйтнууд үүсгэсэн гээн өгүүлдэг. Хадны бичигт “Табхач овогтон” : гээн бичжээ. Овог гэдэг ойлголт тариалан ахуйтанд байдаггүй. Тэдэнд эрхэм нэр гэж байна. Тан төрийг тариалан ахуйн нутагт мал ахуйтнууд байгуулжээ. Тийм учир хадны бичигт мал ахуйтан нэрээр нь Табхач гэж нэрэлжээ.
“Найман (625 он) оны долоон сар. Же ли арваад илүү түмэн цэрэг цуглуулав. Шоу жоуг ихээр дээрэмдэв. Тай юаньд Жанжин Жан жинийг дайрав. Жинийн бүх цэрэг устгагдав. Жин мултарч Жи Ли жинд довтлон хүрэв. Цэрэг гарган тулан байлдав. Пу жоуд хүрэхэд Же ли цэргээ татан одов. Тай зун цэргээ татан буцав”.
“Есөн оны долоон сар. Же ли өөрөө арваад илүү түмэн морьт цэргийг удирдан У гугээс цөмрөн дээрэмдэв. Нийслэл хот сэргийлэлтээ чангалав. Туулай өдөр Гао линээр цөмрөн дээрэмдэв. Цэргийн ерөнхий захирагч Зо у хоу их жанжаин дэ, Жин янд түүнтэй байлдав. Ил ялав. Сы жин түшмэл А ши дэ у мо ши-ийг олзлов. Мянга илүү тэргүүнийг цавчив. Харагчин хонь өдөр, Же ли өөрийнхөө үнэнч итгэлт болох Ши сы ли-ийг төрд ирүүлж байдлыг ажиглуулсан байна. Тэр өөрийгөө өргөж: “ Хоёр хааны бүх цэрэг зуун түмд хүрнэ. Өнөөдөр гэхэд хүрээд л ирнэ гэв”. Тай зун хариу хэлсэн нь: “Би Түрэгтэй нүүрээрээ уулзан эвссэн. Чи өөр юм яриад байх юм. Над ямар ч ял байхгүй. Анх бослогын цэрэг аван нийслэл хотоор ороход чиний аав хөвгүүн янагшиж дагасан билээ. Би чамд хас торго соёрхсон. Урьд хойд өгсөн минь хэмжээгүй билээ. Учир юунд цэрэг дайчид аван миний нийслэлийн хажуугаар давхилдаан байна? Чи хэдийгээр Түрэг боловч бас л хүмүүний сэтгэлтэй байх гэж бодсон юм. Яагаад ач энэрлийг мартаад цэргийн хүчинд эрддэг билээ? Би урьдаар чамайг ална!” гэв. Сы ли эмээгээд амиа гуйв. Тай зун зөвшөөрсөнгүй, хүлээд хаалганы өмнө хорив”.
“Тай зун болон Чи жүн түшмэл Го ши лян, Жүн шу лин түшмэл, Фан шуан лин, жанжин Жоу фан жи, зургаан морьт цэрэг аван Вэй гол
дээр ирэв. Же литай гол алслан ярив. Гэрээ зөрчсөнийг зэмлэв. Тэдний ахлагч болон цэргийн удирдагч их цочив. Бүгдээр морьноос буугаад мөргөцгөөв. Удалгүй олон цэрэг хүрэлцэн ирэв. Асар хүчирхэг цэргүүдийг Же ли үзэв. Мөн Сы ли-ийг хорьсныг мэдээд ихэд сүрдэв. Тай зун ганцаараа Же литэй ус алслан ярив”.
Тайлбар: Тай зун Же литэй усны цаан гаран хоёулахнаа ярьжээ. Өнөөдрийн Стамбулын түргүүд зүүн мал ахуйтнуудтай ингэж шууд ярьж үл чадна. Тэдний хэлэнд хэтэрхий их перс, араб үгс оржээ. Тай зуны хэл Өтүгэнээс зүүн урд зүгийн Табхач мал ахуйтаны аялаг, Же ли гийн дээдсийн хэл Өтүгэнээс баруун урд Алтан уулын өвөрийн аялаг байжээ. Же ли Тэлэ нарын дунд төрж өссөн тул тэр төв аялагтай болсон байх ёстой. Мал ахуйтны хэл аль хэдийнээ мал ахуйтан дундын хэл болчихсон байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
“Хоёр талын цэрэг ухарч жагссан бөлгөө. Су юй дайсныг басамжлан морины өмнө ирж дээдэст айлтгасан нь: “би нилээд хүлээсэн. Эзэнтэн та мэдэхгүй юм шиг байна. Түрэг хилийн доторхоо хөдөлгөж Бэй бин шуд орсон. Манай цэрэг саяхан хүртэл гачигтай байсан. Эзэн саяхан орд суусан тул байлдаж чадахгүй гэж бодсон байна. Эзэн нирвээ хаалгаа дарваас хулгай их дээрэмдэх болно. Хүчтэй хүчгүй гэдгийг өнөөдөр мэдэж болно. Эзэн ганцаараа гарч ирээд тоохгүй гэдгээ харуулж байна. Цэргийн сүрийг бадруулан байлдая хэмээн мэдүүлж байна. Тэгэхдээ санаснаар болдоггүй энэ санааг дагуулан гүнзгий оржээ. Үнэндээ байх ёстой. Байлдваас заавал ялна. Найрамдваас лавтай бэхжинэ. Хүннүүг номхотгоход ийм байсан бөлгөө!” гэв. Тэр өдөр Же ли найрамдая гэв. Зарлиг бичиг гарган зөвшөөрөв. Тэрэг хөлөглөн тэр өдөр ордондоо буцав. Хөхөгчин тахиа өдөр. Хотын баруунд хүрч цагаан адуу гарган Же литэй Бян гүүрийн дээр андгайлав. Же ли цэргээ татан ухраав. Су юй давшиж өгүүлрүүн: “Анх Же ли найрамдах сэтгэлгүй байсан бөлгөө бодлогот сайд баатар жанжнууд нь байлдая гэж байсан. Харин эзэн та хүлээгээгүй түшмэл би сэжиглэж байсан. Удалгүй хулгай өөрөө ухарсан, арга бодлого юу байсан буй?” гэв. Дээдэс өгүүлрүүн: “Түрэгийн цэргийг би ажиглахад олуулаа боловч дэглэмгүй байв. Эзэн түшмэд эд ашгийг нь харна. Хаан ганцаараа улсын баруунд байлаа. Ахлагч цэргийн удирдагчид нь надтай золгож байлаа. Тэдний олныг дайлваас амархан ялаж болно. Би эмээж цочмоор юмгүй гэлээ. Ли жин омож Бин жоуд хүлээж буй
хулгай нар зугтан буцваас отсон цэрэг өмнөөс нь тосно. Их цэрэг араас нь шахаж алга урвуулах адил хумин дарж болно. Ви Юн ямар учраас байлдахгүй хэмээсэх нь орд ай нарта удаагүй тжул улсын төлөө гэвэл амар тайван байх нь сайн буюу. Хулгай нартай байлдваас заавал үхэж үрэгдэх нь лавтай. Хүннү хулгай ялагдваас эмээн байж суртлаа засах магадгүй. Надад өшөрхвөөс гай тасрахгүй. Өнөөдөр би хуяг нууж дайнаас зайлс хийж энх тайваныг баримталж байна. Эргүү хулгай нар өдгөө оморхоглож байна. Өнөө маргаашаас үхэл мөхлөл нь эхлэж байна. Тэднийг эзлэж авах гэвээс түүнтэй сайн харилцаатай байх хэрэгтэй. Учир энэ болой?” гэв. Есөн сар Же ли гурван мянга агт, түмэн хонь өргөв. Дээдэс авсангүй. Дундад улсаас булааж дээрэмдэсэн хүн ардыг буцааж өг гэв”.
“Жэн гуаны (627он) анхдугаар он. Ин шаны хойгуур Шо яан то, Хуй хэ, Ба е гу зэрэг аймаг бүгдээр ар араас урваж. Тэдний Гу шэ түшмэлийн хөөж явуулах гэв. Же ли бээр Гэ Ту лийг явуулан дайрав. Цэрэг нь ялагдаж хөнгөн морьтой харьж ирэв. Же ли хилэгнээд, арваад илүү өдөр хорив. Ту ли үүнээс шалтгаалан хорсолтой болж урвах гэж бодох болов. Тэдний улсад их цас орж хэдэн тохой зузаан цас газрыг даржээ. Хонь адуу бүгдээр үхэв. Их өлсгөлөн болов. Бас манайхан цэрэг гарган далимдуулан дайрах магад хэмээн эмээж байв. Цэрэг дагуулан Шө жоугаар орж хүрээ ав хийж байгаа хэмээн боловч үнэндээ дайнд бэлдэж байгаа ажээ. Түшмэд бүгдээр өгүүлрүүн: “бүдүүлгүүд итгэл үгүй. Хоорондоо хардаж сэжиглэнэ. Холбоолж дараа нь цэрэглэнэ. Хил хязгаарт халдаж хир байхыг шалгана. Хэдэн удаа гэрээг зөрчлөө. Дайрах нь зөв” гэцгээнэ. Тай зун өгүүлрүүн: “Эр хүмүүний гагцхан үгэнд итгэл гэж бас бий. Хаан хүний хэлсэн үг ажээ! Сайн цагт ижилдэн найрамдаж зуд зовлонтой үед мөхөөх муу санаа өвөрлөөд яах бэ? Олон сайдын санааг би зөвшөөрөхгүй. Түрэгийн олон аймаг урваж хөрвөөн зургаан хошуу мал нь үхэж дуусчээ. Би ганцхан итгэлийг барина. Дайлахыг хүсэхгүй байна. Ёс алдах цагт нь яг бариад авъя” гэв”.
“Хоёр он (628 он). Ту ли элчээ явуулан Же литэй эв муутай байна хэмээн дайрахыг гуйв. Чин тунийг Бин жоугийн цэрэг агтыг бэлэн байлга гэжээ. Гуравдугаар он. Шо яан то өөрийгөө элсний хойгуурх хаан хэмээн элч явуулан нутгийнхаа эд юм өргөв. Жи лэ эхлээд албат болж гүнжийг гуйв. Хуримын бэлэг бэлдтүгэй гэв. Же ли олон Ху нарыг
тэргүүлэх болов. Удам угсаагаасаа холдов. Ху нар өлөн шунахай, урвамтгай, туйлбаргүй зантай, хуучин гэрээ нь тэднийг улам ховдог шунахай болгоно. Жил болгон цэрэг хөдөлгөн дайн хийж, улсаа зовооно. Аймаг олон нь хоёр сэтгэлтэй. Олон жил их цас оров. Зургаан хошуу малын ихэнх нь үхэж дуусав. Улсад их өлсгөлөн нүүрэлжээ. Хүн ардынхаа хүссэнийг Же ли өгч чадахгүй байв. Олон аймгуудыг шавхаж шахсанаас дээр дооргүй үймж, гадна дотногүй ихэнх нь урвав. Дээдэс найрамдъя гэж байна. Хойно Лян ши дугий авран тусалхаар цэргийн журганы Шан шуу түшмэл Ли жин, Дай жоугийн ду ду түшмэл Жан гун жин, Дин шиян дао-гаас гарав. Бин жоугийн ду ду түшмэл Ли жи, у вэй жанжин Чиу шин гун, Тун хан даогаас гарав. Зо у вэй их жанжин Цай шао, Жин хэ доагаас гарав. Вэй шао же түшмэл Хун ан даогаас гарав. Шо ван че, Чан у даогаас гарав. Шоу жин же ду түшмэлийн удирдлагыг хүлээв. Арван хоёр сар, Ту ли хаан болон Юй шэ ши, Ин най тэ лэ нар цэргээ нийлүүлэн ирэв”.
Тайлбар: Шо яан то нь Тэ лэ-гийн хаан болно (энэ тухай нийтлэл 41 “Түрг Тэ лэ”-д өгүүлсэн болно). Тэ лэ-чүүд нь Хүннүгийн хойчис буюу өнөөгийн халхуудын дээдс болно.
“Дөрвөн (630 он) оны цагаан сар. Э ян даваагаар Ли жин цөмрөн суув, шөнөөр Дин шияныг дайрав. Же ли сүрдэн цочиж, Жи куд өргөөгөө нүүлгэв. Хугийн ахлагч Кан су ми нар Сүй улсын Шао ху хатан болон Ян жэн дао бууж өгөв. Хоёр сар, Же ли ядууран хоосорч хэдэн түмэн цэрэгтэйгээ төмөр ууланд орогнов. Жи ши ши ли-ийг элч болгон явуулж, төрд бараалхан ялаа хүлээв. Улсаа аван дотогшоо дагасугай хэмээв. Тай зунаас Хун лу чин түшмэл Тан жян жанжин Ан шиу рэнд залаат тэмдэг бариулан явуулж төвхнүүлэв. Жи лэ жаахан тайвшрав. Жин далимдуулан гэнэдүүлэн дайрч, улсыг нь мөхөөв. Же ли хурдан хүлгээ унаад, ганцаараа ач хөвгүүн Ша бэн логийн аймагт очив. Гурван сар цэргийн дэд ерөнхий захирагч Жан бао шян олныг дагуулан Ша бэн логийн хуаранд цөмрөн орж, Же лийг амьдаар нь бариад нийслэл хотод хүргэв. Тай зун: “Надад гавъяатайг мартаж үл болно, муу үйл огоорч, чиний ялыг тоочин өгүүлвээс бага бус билээ. Гэвч Вэй гол дээр нүүрэлдэн андгайлаад түүнээс хойш их ял хийгээгүй. Тэрээр үүнийг онцлон яллалтгүй” гэв. Дотны хүмүүсийг нь буцаан өгч, Та пу түшмэлийн цол олгон албанаас тэжээв. Же ли зовж гуниглан гэр бүлийнхэнтэйгээ гунигтай дуу дуулан уйлдаг. Ядарч зовсоныг нь хаан
үзээд Го жоугийн Ци ши түшмэлийн цол олгов. Энэ газарт хүдэр гөрөөс олон тул түүнийг авлаж, азнаг араншнаа өөрчлөхгүй байхыг бодов. Же ли очихгүй хэмээн зөвшөөрсөнгүй. Тэгээд Ю вэй их жанжин цол олгож, тариалангийн газар байшин сонирхов”.
“Таван (631 он) он. Тай зунаас түшмэддээ: “Тэнгэрийн үйлд жаргал зовлон, буян хишиг шунал тачаалын үйл хэрэг нөлөөлнө. Урд Чи мин, улсаа мөхөөгөөд Сүй улсад очсон билээ. Вэн дигээс шар будаа болон сайхан торгыг эс харамлан олон хүмүүсийг хөдөлгөн байж орон байрыг нь барьж байршуулсанаар тэгээд төвхнөсөн болно. Түүнээс болж хүчирхэгжиж үрийн үр хүртлээ ачийг хариулна хэмээв. Ши Вигийн үе хүрмэгц цэрэг аван Сүй ян ди-ийг Яан Мээд бүслэв. Сүй улсын үймээнтэй таарч хүчиндээ эрдэж улам давшлан улсуудын хооронд дураараа болов. Өөрийг бие болон үр хойчис нь Же ли-ийн ах дүүст алагдаж дуусав. Өнөөдөр Же ли унаж мөхсөн нь урьдах ач энэрэлийг умартсаных биш үү?” гэв.
Найман (634 он) онд нас барав. Улсын ихэсийг хуралдуулж, оршуулав. Тэдний заншлыг хүндэтгэн Ба голын зүүнд цогцсыг нь шатаав. Го И ван хэмээн нэхэн өргөмжилж нас барсаны дараах цолыг Хуан хэмээв. Түүний урьдах сайд Ху лу да гуан түшмэл Ту го Хун Ше хүзүүгээ отлон хойллого болов.
Тайлбар: Түргүүд мани шашинтай тул цогсыг шатаадаг болов.
Хун ше хэмээгч, Же ли-гийн эх По ши овогт Ин жин түшмэл бөлгөө. Же ли анх мандсан үедээ Хун шед бэлэглэжээ. Их эмгэнэн гашуудсанаас болж үхэв. Тай зун сонсоод их гайхав. Зун лан жан түшмэлийн цол нэхэн олгож Же ли-ийн хажууд оршуулж хөшөө босгон тэмдэглэв.
Тайлбар: Тайзун мал ахуйтайн гаралтай учир мал ахуйтантай яаж зөв харилцах ухааныг сайн мэдэж байжээ.
Ту ли хаан Ши бэн ви хэмээгч, ши ви кэ Ханы хөвгүүн Же ли-ийн ач болно. Сүй улсын Да Е-гийн онд дундаж үеэр Ту ли насанд хүрэв. Ши Ви түүгээр зүүн өргөөний цэргийг удирдуулав. Ни бу ше хэмээн. Сүй улсын Хуай нан гүнж хойшоо очихоор эхнэр болгож авав. Же ли орд суумагц Ту ли хаан гэв. Ю жоу-гаас хойш өргөө нь буй. Ту ли нь зүүн тийшээ байжээ. Ши, Ши мэтийн хэдэн арван аймгийг захирдаг.
Хэмжээлшгүй их татвар татасанаас болж олон аймаг хилэгнэв. Жэн гуаны эхээр Ши, Ши нар ирж дагав. Же ли түүний харъяат олныг алдсанд уурлаж хойшоо Яан то руу дайлуулав. Цэргээ алдсанд нь түүнийг барин хорьжээ.
Ту ли анх У дэгийн үеэс эхлэн, Тай зунтай нөхөрлөсөн билээ. Тай зун ач энэрэл үзүүлэн найрамдаж, ах дүүгийн андгай өргөсөн ажээ. Хойно Же лийн төр үймж Ту ли-гээс цэрэг татсанд үл зөвшөөрөн өгсөнгүй. Түүнээс шалтгаалан завсарлав. Жэн гуаны Гуравдугаар он. Төрд очъё гэж гуйв. Дээдсээс түшмэддээ: “би урьдах улсын эзнийг харваас хүн ардаа сэтлэлээсээ тэтгэсэн төр нь урт насалдаг. Өдгөө хойд хариудын хүн ард үхэж дуусав. Эзэн болж чадах эсэхийн шалгуур энэ ажээ. Өдгөө Ту ли төрд дуртай орно гэж байгаа нь гачигдаж зовсоноос болжээ. Эс бөгөөс яахан ингэх билээ. Бүдүүлгүүд доройтож буурваас хил хязгаар зовлонгүй болно. Бүр санаа амарч байж болно. Гэвч тэдний урваж хүрвэхийг харахад эмээхгүй байхын аргагүй. Тийм учираас хулгай гар баригдахгүй болвоос гай барцад тасрахгүй. Өдгөө миний нүд үзэж чих сонсохоо байжээ. Жи гун нарын үнэнч туслалцаатай үйл хэрэг бүтэж байна. Үг булаалдах хэрэггүй болжээ” гэжээ. Же ли, Ту лийг дайлан ялав. Элч явуулан цэрэг гуйв. Тай зун ойр байгаа түшмэддээ: “би Ту литай ах дүү барилдсан билээ. Аврахгүй бол болохгүй” гэв. Ду ру хуйгоос “бүдүүлгүүд итгэлгүй, угаасаа тийм ажээ. Улс гүрэн гэрээг баримтладаг боловч нөгөө дэх нь гэрээ зөрчдөг. Түүний үймсэнийг далимдуулан арилгахгүй болвоос өөрийн биедээ үхэл мөхлийг үлдээсэн хэрэг болох биш үү”? гэв. Тай зун зөвшөөрөв. Тай юаныг Жанжин Жоу фанаар сахиулав. Давшихад бэлэн байлгав. Ту ли өөрийнхөө харъяат олныг дагуулан ирэв. Тай зун асар их бэлэг барив. Хуан дигийн хүнсээс олон удаа соёрхов”.
Тайлбар: Ту ли хаан нь Түрг овогтны илийн төрийг үүсгэгч Түмэн хааны гучинцар буюу тав дахь үе болно. Зуд зурханаас болж Түрг хямрав. Энэ байдлыг далимдуулан Тайзунаас цэрэг гаргуулан авга ах Же лийг цохижээ. “Ту ли нь зүүн тийшээ байжээ. Ши, Ши мэтийн хэдэн арван аймгийг захирдаг” гэдэг нь Ту лийн захиргаанд Тэмүүжингийн дээд овог болох Шивэйчүүд болон Ши овогтон байжээ.
“Дөрвөн (630 он) он, Ю вэй-д их жанжин цол олгож, Бэй пин жюныг ван өргөмжлөв. Долоон зуун өрхийг мэдүүлэн суулгав. Түүний
харъяан дахь цэрэг олныг Шун Ю жоуд байршуулав. Аймгийн харъяат олноо дагуулан нутагтаа буцав. Тай зунд “Урд таны дээдэс чи мин цэрэг агтаа алдаад ганц биеэрээ Сүй улсыг түшив. Сүй төр мандахад дагаад хүчирхэгжив. Сүй улсын тэтгэсэн ачийг ерөөсөө хариулаагүй, таны аав Ши Ви-ийн үе хүрээд Сүй улсад зовлон болов. Чи-ний үе хүрээд дундад улсад жил болгон халдаж зовоов. Аюул шуналыг тэнгэр үнэн мэднэ. Зуд барчидыг их буулгав. Чи-ний олон сарниж бутраад ихэнх нь үхэж үрэгдээд дуусав. Үүний дараа намайг түшив. Би чамайг хаан болгоогүйн учир болвоос Чи мингийн урьдах хэргээс шалтгаалсан болно. Урьдах хуулийг өөрчлөн Дундад улсыг удаа амгалан байлгая. Чи-ний удам угсаа үүрд бат бэх болтугуй хэмээж, чамд Ду ду түшмэлийн цол олгов. Тиймээс миний улсын хуулийг мөрдөн дагаж харьяат аймгуудаа цэгцлэн, дээрэм хямралыг тэвчих хэрэгтэй. Хэрвээ зөрчвөөс хүндээр ял асууна” гэв.
Таван (631он) он. Төрд ир хэмээн дуудуулав. Бин жоу хүрээд зам дунд өвчилж нас барав. Хорин есөн настай байв. Тай зун түүнд гашуудлын ёс хийв. Жун шу ци лан түшмэл Зэн вэн бэнээр хөшөөний бичгийг бичүүлэв. Хөвгүүн Хэ ло чуе ор залгамжлав.
Тайлбар: 631 онд Ту ли хаан нас баржээ. Хэ ло чуе нь түрг Түмэн хааны зургаа дахь үе болно.
“Ту лийн дүү Же шэ шуай, Жин гуаны (627-628 он) эхээр төрд бараалхав. Жун шу лан түшмэлийн цолтой болов. Арван гуравдугаар (639 он) он. Жиу чэн ордонд оров. Аймгийнхаа дөчин хэдэн хүнтэй далдуур нөхөрлөж Хэ ло чүег хүрээлэв. Шөнөөр хааны хууранд халдах гэв. Шөнийн дөрвөн жинийг өнгөрүүлээд нум харваж, хамгаалагчдаас хэдэн арван хүнийг алав. Зэ цун түшмэл Сүн У цэрэг аван байлдсанаар ухрав. Хойшоо Вэй голыг гатлаад өөрийн аймгаа хайн очих гэж байсныг бүгдийг нь баривчилж цавчив. Хэ ло чуег ог нутагт нь буцааж давааны ард цүлэв”.
“Же ли ялагдсаны дараа түүний аймгаас Шо яан то-д очсон нь бий. Баруун оронд очсон нь бий. Ирж дагасаны асар олон байлаа”.
Тайлбар: Же ли ялагдсаны дараа ихэс нь Тэ лэд, Баруун түрг болон Тан их улсад очжээ. Энд түүний аймаг гэсэн болхоос түргүүд гээн өгүлээгүй болно. Нийтлэл 29 “Аймаг”-ийг уншаарай.
Хил түвшитгэх тухай зөвлөв. Төрийн түшмэд бүгдээрээ Түрэг хүчтэй байсаар, Дундад улсыг урт хугацаагаар үймүүлжээ. Өдгөө доройтож буураад биднийг дагав. Бишрэн дагасан учир биш болой. Хувь тавилан тийм болохоор удам аймгаар нь ялган салгаж Хэ нахы Ян, Юй гэх газраар тархаан, Жоу, Шианаар салган суулгаж, тариалан нэхмэл хийлгэж зуун түмэн Хугийн хулгай нарыг харц ард болгон шингээх нь Дундад улсад өрх айл нэмж байгаагийн ашиг бий. Хийлийн гадна хэзээд хоохн байх болно. Жун шу ли түшмэл Вэн яан богийн зөвлөснөөр Хан улсын Жян угийг оноор, бууж өгсөн хүннү нарыг У Юань харуулан доор байршуулсан гэдэг. Бүтэн аймгаар нь байлгаж хамгаалагч халахвч болгож, газар нутгийнх нь зан заншлаар нь байлгаснаас төвхнөсөн ажээ. Нэгт тэр нутаг нь хоосон, хоёрт хардаж сэжиглэхгүй болно. Хэрвээ Хэ наны Яан, Юйд явуулбаас тэдний зан араншинд нь тааруулах хэрэгтэй, албадаж үл болно. Тай зунаас зөвшөөрөв. Ми шу жян түшмэл Вэй жэн: “Түрэг эртнээс өдгөө хүртэл энэ мэт доройтож буураагүй. Дээд тэнгэр тэднүүсийг даран сөнөөв. Дээдсийн сүмийн сүр хүч болно. Дахиад хэдэн үеэрээ Дундад улсыг дээрэмдэн хүн ардад өшөөрхөн занаж, Хуан ди түүнийг буулган бөхийлгөв. Хядан сөнөөж үл болно. Хэ бэйд буцааж хуучин нутагт нь суулгая. Хүннүчүүд хүн зүстэй араатан зүрхтэй. Хятад угсаа биш болбоос хүчирхэгжээд дээрэмдэж тална. Доройтвол дуугүй дагана, ач энэрлийг эс тооно. Ариншин нь тийм болой. Чин, Хан улс тэдний ийм байдалд гачигдаж, хүчтэй жанжинаа явуулан дайран цохиж, Хэ наныг хороон авч, Жюнь сум болгов. Хуан ди яагаад тэднийг дотор газар суулгах гээд байна? Дахиад хэлэхэд өдгөө тэднээс хэдэн арван түмэн хүн бууж өгөв. Хэдэн жилийн дараа зуу дахин өснө. Ханцуй болон тохой доор минь шурган сууж, эзэн хуан дийн орд шунана. Сэтгэл санааны өвчин болж, хожим хойно гай зовлон болно. Ялангуяа Хэ нанын газар байлгаж үл болно” гэв. Вэй яан бо айлтгасан нь: “тэнгээрийн хөвгүүнийг цаг ивээв. Тэнгэр газар өөрчлөгдөв. Дагахаар ирэгсдийг асран тэжээвээс болно. Өдгөө Түрэг мөхөж сөнөөд ганц сэтгэлээр дагав. Эзэн та энэрч өр өвдөхгүй. Хаяад халдаахгүй болвоос тэнгэр газрын ёсонд нийцэхгүй. Түшмэл миний үзэхээр Дөрвөн харийн санааг мохоож үл болно. Хэ наньд суулгах ахиад амь орсонтой адил буюу. Бидний сургаальд шимтээд үүрд урвахгүй болно” гэв. Вэй жэн ахиад: “Жин улс, Вэй улсын үеийн Ху нарын аймгуудыг өөрийн жюны-уудаар хуваан суулгав. Пин уээс хойш Го чин, Жян чун нар У дийд
хилийн гадна хөөн явуулъя хэмээн ятгасан байна. Чиний хэлсэн үг гүйцэлдэж хэдэн жилийн дараа Чин, Ло газраар дүүрэв. Урьд үеийн хийсэн алдаа үүрд сургамж болдог. Эзэн Ян богийн үгээр Хэ наньд суулгаваас, араатныг тэжээсэнтэй адил болно, өөрийн биед чинь гай зовлон болно” гэв. Яан бо бас: “Богд хүмүүний ёс нь бүхэнд нэвтэрсэн байдаг, эрд дээр үеийн цэцэн мэргэн вангийн сургаж хэлсэн үг зөндөө бий. Амь сүнсээ түрэгүүд андгайлж бидэнд тушаав, аминчилж хамгаалан дотор газар суулгаваас болно, ёсчилон дагуулж, ёс заягт сургаваас хэдэн оны дараа бүгдээр тариачид болно. Толгойлогч ахлагчийг нь сонгож, харуул хамгаалагч болгон, сүрээр айлгаж сургаж номловоос юуны зовлон байх бий? Гуан угээс өмнөд Шан юйг дотоод Жюньд суулгасан бөгөөд, Хятадыг хамгаалах хүчтэй сайд болгож, үе үеэрээ уравж шарвасан юм байх үгүй” гэв. Яан бо хэл амандаа хурц, хэмжээлшгүй зүйлийг ишилж өгүүлэв. Тай зун түүний арыг зөвшөөрч, Шо фаний газар нутагт Ю жоугаас Лян жоу хүртэл Шун, Ю, Хуа, Чан дөрвөн жоугийн ду ду захиргаа байгуулав. Бас Же лийн газар зургаан Жоу байгуулав. Зүүн тийшээ Дин шиагийн ду ду захиргаа байгуулав. Баруун тийшээ Юун жун ду ду захиргаа байгуулж, тэдний аймуудын харъяат олныг хамаарав. Ахлагч нар нь бүгдээрээ жанжин, Жун лан жан мэтийн түшмэдэд ёслоно. Төрийн тэнхэмд жагсан зогсож, таван зэрэглэлээс дээшээ зуу илүү хүмүүн бий. Тэрээр Чан анд орж суусан хэдэн мянган айл бий. Же шэ шуай урвасанд Тай зун зовов. Айлтгал өргөгсөдийн хэлэхээр, Түрэгүүдийг дундад улсад байлгаж байгаа нь онцгой учир ажээ. Тэгэвч яршигтай учир болно гэнээ. Хэ бэйн газар нүүлгэж, Ю у вэй их жанжин, Хуа жоу жюны ван Сы могийн И ми ни го хоү Ли Ви хаан болгож, Ли овог соёрхов. Харъяат аймгаа захиран Хэ бэйд өргөө байгуулав”.
Тайлбар: Тан төрийн Тайзун хуанди өөрөө мал ахуйтан гарлын хүн байсан тул мал ахуйтнуудыг тариаланч болгох бодлогыг баталжээ. Нэг сая мал ахуйтанг Хэ бэйд суулгаж төрийн сангаас санхүүжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Нийтлэл 36 Хуучин Тан Илийн бичиг ба Билгэ хааны бичиг –г дахин уншаарай. Билгэ хааны бичиг Тайзун хуандийгийн мал ахуйтанг тариаланч болгох бодлогыг хэрхэн амжилттай сөрөн зогсож чадсан тухай өгүүлжээ.
Дүгнэлт: Уг эх сурвалжаас Түрг төр Тан төрийн хооронд болсон үйл явдлуудын тухай бүтэн зураг монголчууд бидэнд илүү тодорхой болж
байна. Өнөөг хүртэл Түрг овогтны судалгаа, Түрг төрийн судалгаа, Түрг их улсын (илийн) судалгаа муу хийгдсэн тул Монголчууд Түрг овогтныг өнөөгийн Стамбулын туркуудын дээдс гээн түүхийг мурийлгаж ирэв. Өөрийн түүхээ харийханд бэлэглэх эрх дээдсийнхээ өмнө, хойчсийнхоо урд өнөөгийн монголчуудад байхгүй. Түүх хэлний алтан дүрэм бол түүх, хэлэндээ гадаадыхныг бүү хүрэг. Стамбулын туркууд, түрг овогтонтой хамаагүй.